Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Тажикистан Улсын Душанбе хотод зохион байгуулагдана. 2024 оны жүдо бөхийн зулуучуудын ДАШТ-д оролцох залуучуудын шигшээ баг өчигдөр Душанбе руу хөдөллөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй найм нийт 14 тамирчин, хоёр дасгалжуулагч нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онуудад өсвөр үеийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн тамирчид өрсөлдөнө.
Душанбегийн дэлхийн аваргад 67 орны эрэгтэй 292, эмэгтэй 247, нийт 539 тамирчид оролцож байгаа аж. Манай багийн дасгалжуулагчаар “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч Г.Эрдэнэбат багш явж байгаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ, 57-д О.Оюунчимэг, Т.Ариунзаяа, 63 кг-д Д. Есүй, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн нар барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ө.Жанцандорж, М.Тэргэлсар, 66 кг-д Б.Мөнгөнхуяг, 73 кг-д Ж.Энхтөр, 81 кг-д Н.Жангарай, +100 кг-д О.Гэрэлбаяр нар хүч сорино. Эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг-ын жинд манай улсаас бөх барилдахгүй.
| Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцох баг явлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |