Хятадын Вэнжоу хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө. Монголын жүдо бөхийн баг тамирчдаас сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Боржин” дэвжээний тамирчин Б.Хүдэрчулуун алтан медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүч үзсэн “Архангай аймгийн тамирчин” Э.Энхзул хүрэл медаль тус тус хүртлээ
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Сүхбат, 73 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хэнтий аймаг ОБАСХ-ны тамирчин ОУХМ О.Уранбаяр, 81 кг-ын жинд хүч үзсэн “Хангарьд” спорт клуб”-н тамирчин Э.Буянцагаан, эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч үзсэн “ Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ С.Лхагвадулам нар тус тус алтан медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид таван алт нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарсан байна.
| Зүүн Азийн аваргаас жүдочид таван алт, нэг хүрэл медаль хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |