Боксын дэлхийн цомын тэмцээн “Улаанбаатар 2024”-ийн финалын тулаанууд өнөөдөр эхлэх гэж байна. Тус тэмцээн нь Ази тив тэр тусмаа Монгол Улсад анх удаа Дэлхийн боксын холбооноос зохиогдож буй олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэйльс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин зэрэг улсуудаас хуран цугларсан шилдэг 100 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй 11 жинд хүч үзэж, өнөөдөр ялагчдаа тодруулах гэж байна.
Манай улсаас 27 тамирчид тус тэмцээнд өрсөлдсөн ба өнөөдөр аваргын төлөө нийт найман тамирчин шалгарсан байна. Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хоёр Монгол Улсын тамирчид буюу Э.Мичидмаа, ОУХМ О.Есүгэн нар өрсөлдөнө. 60 кг-ын жинд ОУХМ М.Намуун Японы тамирчин Аяака Тагучигийн эсрэг аваргын төлөө хүч үзнэ.
Харин эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Баттулга, Хятадын боксчин Лиу Чуангтай, 57 кг-ын жинд хоёр Монгол Улсын боксчид буюу Д.Ганболд, Х.Билгүүнсайхан нар хоорондоо хүч үзнэ. Тэдний араас 71 кг-ын жинд Б.Мишээлт, Хятадын тамирчин М.Еэ Эрдавулиетитэй, +92 кг-ын жинд ОУХМ Х.Бекнур, Германы боксчин Оучаоу Аминтай аваргын алтан медалийн төлөө хүч үзэх нь ээ. Энэхүү тэмцээн нь World Boxing холбооноос чансааны оноо олгож буй анхны тэмцээн бөгөөд, жилд дөрвөн удаа зохиогдох гэнэ. Финалын тоглолтууд 14:00 цагаас” UG Arena”-д эхэлнэ.
| Боксын дэлхийн цомын финалд манай найман тамирчин өрсөлдөнө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |