Австрали Улсын Перт хотод энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “NBA” болон “FIBA”-ийн хамтарсан “Basketball Without Borders 2024”-д Монгол Улсын” U18” шигшээ багийн тоглогч, Говьсүмбэр аймгийн өсвөрийн тамирчин Ганзоригийн Балжинням амжилттай оролцлоо.
Тус хөтөлбөр нь Ази тивийн шилдэг эмэгтэй 30 тоглогч, эрэгтэй 30 тоглогчийг сонгон хамруулсан дөрвөн өдрийн кэмп юм. Тус өдөрлөгт НБА-гийн “Супер Од” Кармело Антони тэргүүтэй тоглогчид ирж оролцжээ. 2023 онд Сингапур Улсад болсон “NBA Camp”-д Г. Балжинням мөн сонгогдон оролцож байсан Монгол Улсын шигшээ багийн ирээдүй болсон тоглогчдын нэг юм.
МСБХ-ны хувьд сүүлийн жилүүдэд бодлогын түвшинд сагсан бөмбөгт оролцогч бүх талуудаа олон улсын түвшинд хүргэхээр онцгой анхаарч ажиллаж байгаа ба үүний нэг хэсэг нь НБА болон ФИБА-тай хамтарч ажиллан Олон улсын томоохон хөтөлбөрүүдэд тоглогчдоо тогтмол хамруулж байна.

| Г.Балжинням “Basketball Without Borders 2024”-д оролцлоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |