Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасны дагуу Улсын шигшээ баг шигшээ багийн бус клуб холбоодын удирдах ажилтнуудад авлигын эсрэг хууль, тогтоомж, авлигыг гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
Сургалтаар АТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ, спортын холбоодын санхүүжилтэд гарч буй эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөмж” сэдвээр мэдээлэл хүргэв.
Арга хэмжээнд шигшээ багийн болон шигшээ багийн бус клуб, спорт холбоодын нийт 56 /ТББ-ын/ удирдах ажилтан, нягтлан, менежер нарын хүрээнд Авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулж, төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгийг зарцуулахтай холбоотой гарч буй эрсдэл, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг хангах тухай асуудлаар нэмэлт мэдээлэл хүргэж, ярилцав. Мөн “Товш” аппликэйшнийг сурталчлав.
| АТГ-аас спорт холбоодын санхүүжилтэд гарч буй эрсдэл сэдвээр мэдээлэл хийв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |