БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит 14 дэх удаагийн "Элчингийн цом 2024" олимпын таэквондогийн тэмцээн зохион байгуулагдлаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монголын таэквондогийн холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Элчингийн цом" тэмцээн 2024 оны наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд "Таэквондо пүмсэ" төрлөөр зохион байгуулагдаж тус тэмцээний шилдгүүдийн шагнал гардуулах үйл ажиллагаа есдүгээр сарын 20-ны өдөр БНСУ-ын Элчин сайдын яаманд боллоо.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон оролцож дасгалжуулагч, тамирчдад баяр хүргэв.
Эрэгтэй ангилалд багийн дүнгээр:
“Кёнхи” клуб
“Alpha” team
“Баянзүрх таэквондо хөгжлийн төв”
Эмэгтэй ангилалд багийн дүнгээр:
“Алдар спорт” хороо
“Баянзүрх таэквондо хөгжлийн төв”
“Эхлэл” клуб
“Шилдэг эрэгтэй дасгалжуулагч”-аар: С.Түмэндэмбэрэл “Эхлэл” клуб.
“Шилдэг эмэгтэй дасгалжуулагч”-аар: П.Номинчимэг “Баянзүрх таэквондо хөгжлийн төв”.
“Шилдэг шүүгч”-ээр: Улсын шүүгч Б.Цэрэндулам.
“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Э.Анар “Нүүдэлчин” клуб.
“Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Г.Өнө-Энх “Арслан” клуб.
“Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Г.Үүлэн “Арслан” клуб.
“Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Б.Хулан “Эхлэл” клуб.
“Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар: Н.Өнө-Орших “Ирээдүйн монгол” клуб тамирчин тус тус шалгарсан байна.



| "Элчингийн цом 2024" олимпын таэквондогийн тэмцээний шагналыг гардуулав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |