Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд “Эрүүл амьдралын экспо” есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулж байна.
Энэхүү бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ нь олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготой.
Эрүүл амьдралын хэв маягийг нэвтрүүлж, хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, баталгаатай, чанартай эрүүл хоол хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг бүх насны хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрүүдийг багтаасан арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцолж байна.
Мөн өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой. Бүх нийтийн гүйлтийг “Дүнжингарав”-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” гэсэн маршрутын дагуу зохион байгуулах юм.
Есдүгээр сарын 21-ний өдрийн хөтөлбөрт:
10:00 Иогийн нарны мөргөл
11:00 Жирэмсэн үеийн сэтгэл зүй
12:00 Өдөрлөгийн нээлт, жирэмсний иогийн дасгал
14:00 Нярайг бор хоолонд оруулах сургалт
14:20 0-3 насны хүүхдийн сэтгэл зүй
14:40 Kids activie
15:30 Хүүхдийн хооллолт
16:00 Хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог сургалт
16:30 Дасгал хөдөлгөөн
17:00 Movie time
Есдүгээр сарын 22-нд:
10:00 Иогийн дасгал
10:40 Ахмадын хооллолт
11:00 Урьдчилан сэргийлэлт үзлэгийн тухай
11:20 Нуруу засал
11:50 Эрүүл тэнцвэртэй хооллолт
12:20 идэвхтэй дасгал хөдөлгөөн
12:40 Дасгал хөдөлгөөний үеийн хооллолт
13:00 Иогийн дасгал
13:40 Эрүүл амьдралын хэв маяг, хэлэлцүүлэг
15:30 Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээ
16:00 Зумба бүжиг
16:30 Урлагийн тоглолт
| "Бүх нийтийн гүйлт-2024" өдөрлөг болно |
|
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |