2024 оны есдүгээр сарын 14-ний өдөр футзалын дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн Узбекистан Улсын Ташкент, Бухара, Андижан хотуудад эхлэх гэж байна. 1989 оноос эхлэн явагдсан “FIFA FUTSAL WORLD CUP” нь 1992 оноос хойш дөрвөн жил тутам зохиогдож ирсэн бөгөөд энэ удаа 121 орны шигшээ багаас шалгарсан шилдэг 24 баг оролцож буйн дотор дэлхийн таван удаагийн аварга ( 1989, 1992,1996, 2008, 2012) , ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Бразил, дэлхийн хошой аварга ( 2000, 2004) , ДАШТ-ий гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны дэлхийн аварга , 2021 оны мөнгөн медальт Аргентин, 2021 оны дэлхийн аварга Португал гэсэн шилдэг багууд байна.
Харин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Италийн багууд урьдчилсан тэмцээнээс шалгарч чадсангүй байгаа. Мөн Франц, Шинэ Зеланд, Тажикистан, Афганистаны шигшээ багууд ДАШТ-ий анхны тоглолтоо хийх гэж байна. Манай Ази тивээс Иран, Узбекистан,Афганистан, Тажикистан, Тайландын шигшээ багууд ДАШТ-д оролцож байгаа бөгөөд Ираны баг бол 2016 оны ДАШТ-ээс хүрэл медаль ( Азиас футзалын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны баг) хүртэж, 1992 онд IV байр эзэлж байсан шилдэг багуудын нэг юм. Узбекистан Улс Төв Азийн орнуудаас ФИФА-ийн тэмцээнийг зохион байгуулж буй анхны орон болж байна.
| Хөл бөмбөгийн футзалын дэлхийн аварга маргааш эхэлнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |