Хүн төрөлхтний баяр цэнгэл наадамд мөнгөн медаль хүртэж, эх орныхоо тугийг Парисын тэнгэрт мандуулсан Э.Содномпилжээ баярт мөчөө утас цохин ээжтэйгээ хуваалцжээ. Хүүгийнхээ амжилтыг сонссон ээж нь баяр, бахдалын нулимстай баяр хүргэж, ерөөл хайрласан болов уу хэмээн таамаглана. Цэргийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр 14 настайдаа их спортод хөл тавьсан. Тэр л цагаас хойш Э.Содномпилжээгийн амжилтын буухиа эхэлсэн. Тууштай хөдөлмөр, хоёргүй сэтгэл хэнийг ч алдрын оргилд хүргэж болдгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа нэгэн бол яах аргагүй Э.Содномпилжээ. Олон залууст Пара пауэрлифтингээр хичээллэх сэдлийг төрүүлж буй. 2001 онд хэвтээ шахалтаар УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь анхны том амжилт байсан гэдэг. Үүнээс хойш түүний жин ч бага багаар нэмэгджээ. Хувь хүнийхээ хувьд сахилга баттай, бэлтгэлээсээ нэг ч удаа хоцорч, тасалж байгаагүй түүний зүтгэл Э.Содномпилжээг 64 кг-аас дээших бүх жинд аварга болгосон билээ.
Цэргийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр 14 настайдаа их спортод хөл тавьсан. Тэр л цагаас хойш Э.Содномпилжээгийн амжилтын буухиа эхэлсэн.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагтаа “Хэзээ ч эвдэхээргүй рекордыг монгол хүн тогтоох боломжтой. Би үүний төлөө зүтгэнэ” хэмээж байв. Түүнээс хойш нэг их удалгүй энэхүү амлалтаа биелүүлж, 2023 онд Гиннесийн номд бичигдсэн түүхтэй. Харин “Парис-2024” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансаанд 250 оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн амжилтаар Э.Содномпилжээ өрсөлдсөн. Түүний өмнө Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар 254 оноогоор бичигдсэн билээ. Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпаас хүрэл, “Токио-2020” наадмаас алтан медаль хүртсэн бол “Парис-2024” оны их хүн төрөлхтний цэнгэл наадамд мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа.
Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпаас хүрэл, “Токио-2020” наадмаас алтан медаль хүртсэн бол “Парис-2024” оны их хүн төрөлхтний цэнгэл наадамд мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа.

АРД ТҮМНИЙХЭЭ УУХАЙН ТҮРЛЭГЭЭР ТАШУУР ХИЙЖ, ИЛҮҮ ХОЛД ДАВХИАРАЙ Э.СОДНОМПИЛЖЭЭ
Паралимпаас мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ эх орондоо хөл тавиад л баярын сэтгэгдлээ хуваалцах үеэрээ “Намайг дэмжсэн монголчуудаа баярлалаа. Миний хувьд хичээлээ, чадлаараа үзлээ. Медаль хүртээд хамгийн түрүүнд ээжтэйгээ холбогдсон. “Ээждээ маш их баярлалаа” гэж хэлье. Нарт орчлонд хүмүүний амьдрал бэлэглэж, өнөөг хүртэлх амжилтын суурийг тавьж өгсөн шүү, та минь. Би Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж бэлтгэлээ үргэлжлүүлэнгээ физик эмчилгээ хийлгэсэн. Энэ жилийн паралимпт алт уу, мөнгө үү гэдэг л бодолтой Францад очсон. Гол өрсөлдөгч Ираны Алиакбар Гарибшахитай алтын төлөө хүч үзнэ гэдгээ гадарлаж байлаа. Мөнгөн медаль тодорхой болсны дараа захиалгаа 260 кг болгож тулгасан” хэмээн ярьсан. Харин энэ талаар түүний багш Д.Баттулга "Медаль авах зорилготой явсан, түүндээ хүрлээ. Сүүлийн шахалтын хувьд дүрмийн дагуу явагдсан. Эхлээд 243, 248 кг-аа тооцуулаад, алтын төлөө дайрахын тулд өрсөлдөгчийнхөө 252 кг-ыг давж 253 кг захиалсан. Ираны тамирчин гурав дахь оролдлогоороо 254 кг захиалсан. Алт авахын тулд Ираны тамирчны захиалсныг ахиулах шаардлагатай. Ингээд хамгийн сүүлийн захиалга өгөх боломжоороо 255 кг болгочихвол өрсөлдөгч маань энэ тоог нэгээр нэмэх нь тодорхой. Ингэж ялагдаж байснаас шууд дээд хэмжээгээрээ тулгаад бүх юмаа хийе гээд 260 кг болгосон. Харамсалтай нь сүүлийн шахалт дээр бэртэл нь сэдэрснээр захиалгаа амжилттай болгож чадсангүй" гэсэн юм.
Медаль хүртээд хамгийн түрүүнд ээжтэйгээ холбогдсон. “Ээждээ маш их баярлалаа” гэж хэлье.

| ТҮМНИЙ ДУНДААС АЛДРЫН ОРГИЛД ХҮРСЭН Э.СОДНОМПИЛЖЭЭ |
|
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-25 13:14:17
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |