БТСУХ-ны харьяа Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвөөс ОХУ-ын Спортын анагаах ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэгтэй хамтран эмч мэргэжилтнүүд, дасгалжуулагч, тамирчин нарт сургалт зохион байгуулж байна. Арга хэмжээний эхэнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Монгол улсад спортын анагаах ухааны салбар үүсэж хөгжөөд 63 жил болж байна.
Спортын анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, тамирчдад тулгарч буй өвчлөл, бэртэл гэмтэл зэрэгт оношлогоо эмчилгээ, тамирчдын өндөр ачааллын дараах сэргэлтийг сажруулах тал дээр харилцан туршлага солилцон хамтын ажиллагаагаа улам тэлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгож, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтаар өвдөгний урд чагтан холбоосын гэмтэл үүсэхэд түнхний зарим булчингийн хүч болон өвдөгний кинематикийн холбоо хамаарал, барилдааны төрлүүдээр тамирчдыг бэлтгэх зарим чиг хандлагууд, эмнэлэг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, тамирын идэвхтэй дасгалаар хичээллэгч хүүхдүүдийн дундах нурууны сколиоз хэлбэрийн өөрчлөлтийг эрт оношлох, засах сэдвээр илтгэл тавьж байна.
Мөн тамирчдын спортын бэлтгэлийн үед хамт хийгдэх сэтгэл зүйн зарим практик аргуудыг танилцуулж, дасгалжсан тамирчны Д амин дэмийг спортын төрөлтэй харьцуулан судалсан дүнг танилцуулж байна. Энэ сургалтанд ОХУ-ын Буриад улсын эмнэлэг, биеийн тамирын диспансерийн ерөнхий эмч Шубин Ярослав Леонидович, ОХУ-ын Эрхүү мужийн эмнэлэг, биеийн тамирын диспансерийн ерөнхий эмч Губин Дмитрий Георгиевич нарын 26 эмч арга зүйн зөвлөгөө өгч байна.
| Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага сэдэвт сургалт эхэллээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |