“ПОНТЕВЕДРА-2024” бөхийн төрлүүдийн “U20” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн билээ. Энэ удаагийн ДАШТ-д 700 орчим тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55 кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна. Тэрбээр эхний тойрогт Канадын тамирчныг 11:0-ээр, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6:2-оор, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1:1-ийн харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.
Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд зургаан цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 цагт буюу Улаанбаатарын цагаар шөнийн 00.00 цагт эхэлнэ.

Б.Халиун, эгч Б.Хулангийн хамтаар энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм байна.
| Б.Халиун “U20” насны дэлхийн аваргын төлөө барилдана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |