“Парис-2024” зуны олимпын их наадам долдугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.
Бэлэн мөнгө: Франц Улс болон Европын холбооны Улсад зорчиж буй иргэн 10 мянган евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл /алт, мөнгө, зоос г.м/, мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд /чек, үнэт цаас г.м/ авч яваа тохиолдолд энэ тухайгаа Франц Улсын гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлээгүй тохиолдолд торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэл оногдуулахыг анхаарна уу.
Эм бэлдмэл: Франц Улс болон Европын холбооны Улсад зорчих хугацаандаа өөрийн хувийн хэрэгцээний шаардлагатай эм, бэлдмэлийг авч явах боломжтой бөгөөд тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав боодолтой, холбогдох жор /3 сараас хэтрээгүй/ мэдээлэлтэй, харах боломжтой байх ёстой. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.
Тэжээвэр амьтан: Франц Улс болон Европын холбооны холбогдох хууль журмын дагуу мал амьтдыг /гэрийн тэжээвэр амьтан/ Франц Улсын хилээр нэвтрүүлэхэд Европын холбооны баталгаажсан гэрчилгээ бүхий мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээллийг Франц Улсын гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.
Архи, тамхины хязгаар: Согтууруулах ундаа болон тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ: Үүнд: 22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан нэг литр хүртэлх согтууруулах ундаа 22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан хоёр литр хүртэлх согтууруулах ундаа
10 ширхэгтэй нэг хайрцаг буюу 200 ширхэг янжуур тамхи
50 ширхэг навчин тамхи
250 грамм дүнсэн тамхи
20 мл электрон тамхины цэнэглэгч
100 грамм хамрын тамхи зэрэг болно.
| Франц Улс руу зорчих иргэдийн анхаарах зүйл |
|
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |