Би Дарханы деревен буюу одоогийн Тосгоны унаган хүүхэд. Манайх наадмын талбайн хажууд Деревенгийн Цэнгэлдэхийн гудамжны нүүрэн талын айл байлаа. Тийм болохоор манай гудамжны хүүхдүүд цэнгэлдэхийн гадна болон дотор талд хөл бөмбөг тоглож, гүйлтийн замаар нь уралдан гүйдэг байсан. Талбайн гадна гүйдэг матек тоглоно. Хар-Усны зүлгэн дээр барилдана. Хар-Уснаас загас, жараахай шүүж барина. Цэнгэлдэхийг тойрч дугуйгаар уралддаг байв. Мөн Зургаагийн байр буюу Партизаны гудамжны хүүхдүүдээс наадмын талбай бүсийг хамгаалан чулуун байлдаан хийнэ. Өвөл Хар-Усан дээр тэшүүрээр гулгаж, хоккей тоглно. Цэнгэлдэхийн гудамжны хүүхдүүд бидний амьдрал наадмын талбайтай салшгүй холбоотой. Цэнгэлдэхийг тойрч тоглон, өсөж өндийсөн бидний хүүхэд насны дурсамжийг наадмын талбай хадгалан үлдсэн байдаг.

Манай Цэнгэлдэхийн гудамж наадмын талбайгаас 200-300 метрийн зайтай. Наадмын талбайн урд талд хуушуур, зайрмаг, ундааны арав гаруй ногоон модон мухлаг байдаг байв. Хойд талд нь тоосгон худалдааны барилгатай. Түүний ойр орчимд үйлдвэр албан байгууллагууд олон арван гэр барина. Наадмын талбай дотор бөхийн барилдаанаас гадна дугуйн уралдаан, галын техник спортын үзүүлэх тоглолт, хөл бөмбөг, хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн явагдана. Наадамчдад зориулсан үзвэр үйлчилгээ олон болохоор талбайд суух сандал олддоггүй байлаа. Талбайд багтаж ороогүй хүмүүст зориулан үйлдвэр, албан байгууллагын хамтлаг, дуучид, уран сайханчид автомашины тэвшин дээр урлагийн тоглолт хийнэ. Мөн сургуулийн хүүхдийн урлагийн тоглолт болно. Үнэхээр тэр үед наадаж цэнгэх гэдгийн утга учрыг бүх нийтээр мэдэрдэг байжээ. Наадмын баярын жагсаалд байгууллагуудын ажилчид заавал жагсдаг байв. Харин хуушуур, ундаа, зайрмаг дээр урт дараалал үүсгэн дугаарладаг байлаа. Наадамчид өнгө, өнгийн шүхэр барьж талбайн сандалд битүү суух нь өнгийн цэцэгс дэлгэрсэн юм шиг харагдана. Тэр нь наадмын өнгийг тодотгож өгнө. Улаан, цэнхэр, хөх, өнгийн туг, далбаа, шар, ногоон өнгийн дарцагаар талбайг тойруулан чимэглэдэг байж билээ.

Гэтэл өнөөдөр Монгол наадам эхэлсэн энэ өдрүүдэд Цэнгэлдэх хүрээлэн эзэнгүйрч, балгас, хэрэм болон хувирчээ. Бага насны минь дурсамжийг хадгалсан энэ сайхан наадмын талбайг минь хөсөр хаяж, харах хүн, хайхрах эзэнгүй болгожээ. Ширээ нуруу, Халгайт дов дээр хурдан морины бариа байрладаг байсан. Сэлэнгэ аймгийнхан "Манай нутаг дэвсгэр дээр Дарханы наадмын морьд олон жил уралдаж байна. Дархан хотын нутаг дэвсгэр дээр морьдоо уралдуул" хэмээсэн учир арваад жилийн өмнөөс Дархан хаалга, Төмсөн толгойд морь барианы газраа нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Ширээ нуруу, Халгайт довд Дарханы бүхэл бүтэн суурьшлын бүс бий болгочихсон байна. Цаашдаа Дархан, Сэлэнгэ гэсэн энэ хоёр жижиг нутаг дэвсгэртэй аймгийг нэгтгэн, 200 гаруй мянган хүн амтай нэг том хот байгуулах хэрэгтэй байгаа юм.
.jpg)
Тосгоны хуучин цэнгэлдэх хүрээлэнд наадам хийдэг байх үед хүн, морь, машин багширч, тоос шороо босож, хөл хөдөлгөөн их болж, морь, машинд дайруулчих гээд ая тухгүй байдаг байсан. Дархан-Уул аймгийн наадмыг Хүүхдийн парк буюу “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд сүүлийн жилүүдэд тэмдэглэдэг болжээ. Цэвэр цэмцгэр тохилог орчинд тэмдэглэж байгаа нь сайшаалтай. Ер нь цаашдаа Дархан хотын хүн ам нэмэгдэнэ, тийм болохоор шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болох шаардлага урган гарч байна. Эсвэл хөл бөмбөгийн талбайнхаа үзэгчдийн суудлын тоог нэмэгдүүлж, наадамчдын ая тухтай байдлыг хангах нь чухал байгаа юм. Дарханчууд цэвэр, цэмцгэр орчинд сайхан наадан цэнгэдэг болжээ.
| ТОСГОНЫ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ДУРСАМЖ БОЛОН ҮЛДЖЭЭ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |