“Г.Өсөхбаяр барилдана даа” гээд өвөө, аав, ах гурав зурагтны өмнө суучихдаг байж билээ. Надаас хоёрхон насаар ах минь юугаа мэдэж хажууд нь суудаг байсан юм бол доо, одоо бодоход. Ямартай ч миний чихэнд энэ нэрийг олон сонсгосон нь тэдний тэр хүлээлт дүүрэн үзвэртэй холбоотой. Гэхдээ тэдэнтэй суугаад барилдааныг нь үзэх ухаан таван насанд минь лав төрөөгүй юм. Гэрийнхээ хаяанд ганцаараа тоглохын хүсэл болдог байлаа. Тийн гадаа суугаад айл гэрдэж тоглоход гэрт уртын дуу эгшиглэж, бөхийн тайлбарлагч унах, давах бөхчүүдийн мэх, суйлааг зарлаад, давсан бөх дээр тун ч дуугаа өндөрсгөн хурсан олны шуугиантай зэрэгцэн тайлбарладаг байж билээ. Тэр жил монголчууд Г.Өсөхбаяр гэж аваргатай болсон байдаг. Өнөөдөр ийн Өсөхөө аваргын тухай бичих даалгавар авахдаа 20 жилийн өмнөх хүүхэд нас руугаа, бөх үзэж суугаа үс нь бууралтсан өвөөгөө, залуухан дөнгөж 30 л гарч байсан аавыгаа, тэдний хажууд суух ёстой гэж өөрийгөө бодсон уу, эсвэл бөх үнэхээр гоё санагдсан аль нь эсэхийг мэдэхгүй долоон настай ах, Цагаан сараар бол тос хольж, наадмаар харин хуушуур хайрч байдаг ээж, төрөөд удаагүй байсан дунд дүүгээ бодлоо. Өнөөдөр ч ялгаагүй манайд эл хоёр баяраар ийм дүр зураг өрнөдөг ч өвөө минь байхгүй, харин би аав, ах хоёрын хажууд бөх үзээд суудаг болсноор солигдсон юм. Нээрээ ингээд бодохоор Өсөхөө аваргыг аварга болдог тэр жил би дүүтэй болсон юм байна. Харин 2005 онд хоёр дахиа түрүүлсэн жил нь бага дүү минь төрсөн. Ингээд эрээд байвал дархан аварга Г.Өсөхбаяртай холбоотой дурсамж, түүх хүн бүрийн дотор бий байх аа. Заримдаа аав яриандаа "Өсөхөө аварга түрүүлдэг тэр жил байхгүй юу" гэж аль нэгэн дурсамжаа сөхөн ярих бүрдээ он, сар, өдөр шиг түүгээр баримжаалдаг нь ч сонирхол татдаг. Ийм байхад энэ нэрийг бид яаж мартах билээ.
Багахан шиг таван ханатай гэрт багтахааргүй том биетэй, баргийн хүчтэнд унахааргүй бяртай,ов мэх, овсгоо самбаа цолгиун түүний он жилүүдийн эхлэл 1993 он аж. Архангай аймгийн Цахиур сумын харьяат даян аварга Н.Жамъянгийн зээ хүү, Ц.Гэлэгжамцын Өсөхбаяр хүү аавыгаа баярлуулсан сумын наадам. Яагаад ч юм надад Ч.Мягмарсүрэн гуайн шүлэгт гардаг шиг шинэхэн хүчтэн гуяа алгадан дэвж, тугаа тойрон зогссон болов уу гэж санагддаг юм. Өндөр, туранхай хүү өвч биеийнхээ чадлыг гайхуулж, өвгөн аавынхаа магнайг тэнийлгэж эхэлсэн нь тэр. Өвөө нь бол хашир туршлагатай том аварга, анхнаасаа аварга болох хүүгээ мэдэж байсан учир хорь хүрээд л барилдаарай гэж захисан гэдэг. “Буур” Жамъяан гуайн хочийг бөх сонирхогчид андахгүй. 15 настайдаа жин тээж явахдаа гаталж явсан гүүрнийх нь мод цөмөрч, жингийн сүүлд явсан атыг унах гэхэд нь өргөн гаргаснаар буур гэх болсон түүхийг ч бидэнд бөхчүүдийн хүрээнийхэн ойр хуучилдаг.

Буур аварга ес даван үзүүрлэж, улсын арслан, хоёр жил дараалан түрүүлж даян аварга хүртсэн байдаг. Өсөхөө аваргын ээж Ж.Насантогтох “Өсөхөө өвөөтэйгээ тун адилхан” гэж байсан удаатай. Аргагүй захисныг нь мөрдөн дагаж, өвөөгийнхөө цолонд хүрэх сэн гэж бэлтгэл сургуулилтаа хийж, өндөр цолонд хүрсэн, бүр давуулж дархан аварга цолонд хүрсэн. Тэгэхээр дархан аварга хүртэл нь түүнийг яах аргагүй өвөөгийнх нь нэр алдрын өмөг түшиг, захиж хэлж, үлгэрлэж байсных нь үр хөтлөн ирсэн нь гарцаагүй.
.jpg)
Өсөхөө аварга сумын наадамд түрүүлснээсээ хойш хоёр жилийн дараа улсын заан болсон байдаг. Түүнийг заан болоход ээж нь “Монгол Улсын заан болчихлоо” хэмээн хашгирч, хажуудах хүнээ цохих нь холгүй баярлан хөөрч байсан гэдэг. Ингээд нэгэнтээ улсын дэвжээнд гараад ирсэн том аваргын зээ хүү бөх сонирхогч, үзэгчдийн анхаарлын тойрогт баттай орж, тав, зургаа, долоо давах бүрд нь “Энэ жилийн түрүү гарцаагүй боллоо” гэж мөрийцөх ч ам мөлтөс уначихаад л байж. Гэхдээ түрүү болох нь тодорхой, чухам хэзээ гэдэг нь л хүн бүрд таавар байв. Тэр одтой наадам хэдэн оны наадам байх нь бөх сонирхогчдын дунд долоон жилийн хугацаанд өрнөж, 2002 оны улсын баяр наадмаар гарцаагүй түрүүлсэн байдаг. Улсын арслан болсон нь энэ. Одоо дараа жилийн наадамд түрүүлчихвэл аварга боллоо гэх хүлээлт. Хүлээлт гэгч ер нь нэг хүлээлтийг давсны дараа дахин замаа уртасгадаг эд байх. Гэхдээ хүлээлт шиг амттай, догдлолтой, утга учиртай, горьдлоготой зүйл үгүй. Энэ удаад Өсөхөө аварга үзэгчдийг заан цолноосоо хойш долоон жил хүлээлгэсэн шигээ хүлээлгээгүй. Дараалан хоёр жил түрүүлж, далай аварга болсон. Дахиад хоёр жил шөвгийн дөрөв, үзүүрт үлдэж байгаад даян аваргын болзол хангасан. Түүнээс хойш ч шөвгөрч үлдсээр 2014 онд дархан аварга цол хүртсэн байдаг.
Түүнийг барилдааны оргил агшныг эргэн үзлээ. Тэр арслан, аварга цол авахдаа хоёуланд нь улсын заан Б.Гантогтохыг давсан байдаг юм байна. 2002 онд аварга болсон наадамд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга А.Сүхбат, улсын заан Б.Гантогтох нартай шөвгийн дөрөвт тунан үлдсэн. Дархан аварга Б.Бат-Эрдэнээр найм давж, аваргын төлөө барилдах болсноор Б.Гантогтох заантай үзүүр түрүүнд үлдэж давснаар улсын аварга болжээ. Харин дараа нь дахин гурван ч удаа түрүүлж далай, даян, дархан аварга цол хүртсэн.

Ингэснээр өвөөгийнхөө цолонд хүрч, Монгол Улсын түүхэнд өвөө, зээ хоёр анх удаа Даян аварга цолонд хүрсэн байдаг. Аав нь тухайн үеийн баяр наадамд “Өвөө нь хоёр түрүүлж даян аварга цол хүртсэн, хүү минь дөрөв түрүүлж өвөөгийнхөө цолонд хүрлээ” гэж бахархан ярьсан байдаг. Харин манай сайтын бэлтгэсэн “Бөхийн аав” нэвтрүүлэгт өнгөрсөн өвөл Ц.Гэлэгжамц гуай ханьтайгаа орж, бахархал дүүрэн яриа дэлгэсэн. Тэрбээр “Хоёр хүүгээ төрөхөд нь бөх төрж байгаа юм шиг санагдсан. Бөхийн удамтай юм чинь том бөхчүүд болцгоох байх гэж бодсон, санасан ёсоор л сайхан бөх болцгоолоо” гэж хуучилна. Харин Ж.Насантогтох эгч “Даян аваргын охин болж дархан аварга, харцага хоёр хүү төрүүлсэн хувь заяандаа талархдаг” гэнэ. Үнэхээр том хувь заяа байх. Өсөхөө аваргын дүү улсын харцага Г.Батбаярыг хүмүүс ч андахгүй. Аймагтаа хоёр давж түрүүлээд, улсын харцага болсон. “Бэртэл гэмтлийн улмаас бэлтгэлээ сайн хийж чадаагүй ч даян аварга өвөөтэй, дархан аварга ахтай, өөрөө тэднийгээ дагаж улсын цолонд хүрсэндээ талархдаг” гэсэн. Ийм л нэгэн бахархал дүүрэн гэр бүл тэднийх. “Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай” гэдэг шиг ханагар хоёр хүүгээ хажуудаа суулгаад амжилтынх нь тухай бахархал дүүрэн хүүрнэж суугаа аав, ээж хоёрыг нь хараад “Хүн ингэж аав, ээжээ баярлуулдаг байх нь” гэж бодсон шүү. Тийм ээ, тэгвэл өнөөдөр Өсөхөө хүү нь Хөдөлмөрийн баатар цол хүртэж, дахиад л тэд хүүгээрээ бахархаж, баярлаж нэг суух нь.
| ААВЫГАА БАЯРЛУУЛСАН СУМЫН НААДМААС ЭХЛЭН АРД ОЛНОО БАЯСГАСАН ДАРХАН АВАРГА ГЭЛЭГЖАМЦЫН ӨСӨХБАЯР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |