.jpg)
- “Парис 2024” паралимпын эрх олгох тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Баярт мөчийг минь хуваалцаж байгаа та нартаа баярлалаа. “Парис 2024” паралимпын эрх олгох тэмцээнд нэгдүгээр байрт орж олимпын наадмын эрхээ авсан. Зарим эрхийн тэмцээнд медаль өгдөггүй юм аа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дэмбэрэлийн Сэлэнгээ гэдэг. Пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин “Добу” мэргэн клубд харьяалагддаг.
–Пара байт харвааны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анх байт харвааны спортоор 2019 оны зунаас хичээллэж эхэлсэн. 2019 он гэхээр одоо зургаа дахь жилдээ энэ спортоор тасралтгүй хичээллэж байгаа юм байна.
.jpg)
-Спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-2023 онд өвлийн байт харвааны Монгол Улсын спортын дэд мастер болсон. Харин зун гадаа талбайн дөрвөн зайн УАШТ-д амжилттай оролцож Монгол Улсын спортын мастерийн болзол хангасан.

-Яагаад байт харвааны спортыг сонгон хичээллэх болов?
-Байт харвааны 4-5 төрөл байдаг юм. Харин Монголд танигдсан хоёр төрөл байгаа. Үүнд “compound” болон “recurve” гэж бий. Зааланд бол 18 м, гадаа талбайн 30 м, 50 м, 60 м, 70 м 90 м-ийн зайд тэмцээн явагддаг. Харин олимп болон олон улсын чанартай тэмцээн 70 м-ийн зайд болдог.
.jpg)
– Пара байт харвааны ДАШТ-ээс хэдэн онд хүрэл медаль хүртсэн юм бэ?
-2022 онд АНЭУ-ын Дубай хотод болсон дэлхийн аврага шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Жавхлантөгстэй хамт харваж хүрэл медаль хүртэж байсан.
–“Ханжоу 2022” Азийн наадамд хэр амжилттай оролцсон бэ. Азийн наадмын дараа болсон Азийн аваргааас хүрэл медаль хүртсэн байх аа?
-“Ханжоу 2022” Азийн наадмын хувийн харваанд IX байр, холимог багийн харваанд спортын дэд мастер П.Мөнхбаатар ахтай харваж, VI байр, эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Жавхлантөгстэй харваж V байрт орсон.

-Энэ спортын төрлөөр өөрийн гаргаж байсан амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-“Токио 2020” паралимпын наадамд оролцсон. Мөн Монгол Улсын тугч хийсэн дээ их баяртай байдаг. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медаль, Ази тивийн аваргын хувийн харвааны төрөлд хүрэл медаль, АНЭУ-ын Дубай хотод зохиогдсон паралимпийн эрх олгох тэмцээний тэргүүн байрт орж, “Парис 2024” паралимпын наадамд орох эрхээ аваад байна. Мөн Монгол Улсад зориогдсон бүх тэмцээнд амжилттай оролцдог.
–Хүйтэн сэрүүний улиралд бэлтгэл сургуулилалтаа хаана хийдэг вэ?
-Өвлийн улиралд бэлтгэлээ зааланд ойрын зайнд бэлтгэлээ хийдэг. Энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн “E-mart”-д бэлтгэлээ хийж байгаа.

–Монголд пара байт харвааны зориултын спорт, заал танхим байхгүй. Тэргэнцэртэй бэлтгэл, сургуулилалтад явахад хүндрэл бэрхшээл их тулгардаг уу?
-Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Зарим жил заал олдохгүйн улмаас олон давхар шаттай байранд бэлтгэл хийх дохиолдол их гардаг. Энэ үед гадуур явж байгаа танихгүй хүмүүс болон бэлтгэлийн хамтрагч нар болон багш маань шатаар өргөж оруулах болон бэлтгэл дууссаны дараа гаргаж өгдөг. Надад тусалдаг таньдаг болон танихгүй бүх хүнд баярлалаа.
-Уучлаарай өөрийн чинь энэ хөгжлийн бэрхшээл төрөлхийнх үү, олдмол бэртэл, гэмтлээс болсон уу?
-Би 2014 оны хоёрдугаар сард авто ослын улмаас нуруу нугасны гэмтэл авч тэргэнцэр дээр суудаг болсон.
.jpg)
-Эрүүл, саруул бие бялдартай хүмүүс спортоор хичээллэж чадахгүй залхуурч байна. Харин чиний өөрийн сэтгэл зүйгээ ялан дийлж спортоор хичээллэж болсон шалтгаан юу байв?
-Хамгийн анх Ц.Энхтуяа эгч энэ спортын талаар надад хэлээд бүр бэлтгэлд дагуулж явсан юм. Тэгээд л энэ спортын талаар мэддэг болсон. Тэр цагаас хойш энэ спортод дурласан учир одоог хүртэл тууштай бэлтгэлээ хийж байгаа
-Энэ спортоор хичээллэхэд зориг, тэвчээр, хараа, хүч, техникээс гадна өөр илүү чухал ямар зүйлийг тамирчнаас шаарддаг бэ?
-Хамгийн гол нь тууштай, хичээл зүтгэлтэй өөрөө, өөрийгөө хуурахгүй, залхуурч, шантрахгүй байх нь тамирчин хүнд хэрэгтэй чанар гэж боддог.

–Өөрөө эрүүл, саруул хүүхэд, залууст болон хөгжлийн бэрхшээлтэй гэртээ сууж байгаа олон хүнд үлгэр дуурайлал болж байна. Нийгмээс өөрийгөө тусгайрлан гэртээ сууж байгаа хөгжлийн бэршээлтэй хүмүүст хандан юу захиж, хэлэх вэ?
-Өөрийн дуртай зүйлийг олоосой. Тэр нь юу ч байж болно. Хэрэв дуртай, өөрийн хүсэж дурладаг зүйлээ олчихвол түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хөдөлмөр, хичээл зүтгэлийг дагаад аяндаа бүх юм ирдэг юм шүү. Боломж хаана ч байдаг гэж хэлмээр байна.
| Д.СЭЛЭНГЭЭ: Энэ спортод дурласан учир, тууштай бэлтгэлээ хийж байгаа |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |