-Сүүлийн үед яагаад чимээгүй болчихов оо. Шинэ цомог чинь хэзээ гарах вэ?
-Би ч уг нь уран бүтээлээ хийгээд байж л байна. Чимээтэй байна гээд орилж, хашхираад байлтай биш. Сонсогчид маань шинэ уран бүтээл хүлээгээд тэгж ярьж байгаа байх л даа.
-Өөрөө дууны шүлгэнд их анхаардаг уу?
-Тэгэлгүй яахав. Утга учиртай гоё шүлэг сайн ая, аялгуутай болдог. Дууны шүлгийг анхаарахаас гадна, аянд нь илүү ач холбогдол өгдөг. “Өглөө босоод цайгаа уугаад гудамжаар алхлаа” гэдэг шүлэг ямар ч утгагүй байгаа биз дээ. Дууны шүлэг, ая хоёр хоорондоо наалдаж нэгдэж байж сайн дуу болно. Сайн дууг дуучин хүн өөрөө л амилуулж сонсогчдод хүргэх үүрэгтэй. Дуучин хүний хоолойд тохирох, тохирохгүй аялгуутай дуу гэж байдаг.
.jpg)
-Ер нь өөрийн чинь дуунууд их хурц үгтэй байдаг. Зарим хүн амьдралтай чинь холбоотой гэж ярих юм билээ?
-Тийм шүү. Миний дууны шүлгийн үгнүүд их хурц талдаа байдаг. Хүмүүс тэгж хэлдэг юм. Харин миний амьдралтай ямар ч хамаагүй. Юу боллоо гэж би өөрийнхөө амьдралаар дуу хийх юм.
.jpg)
-Дуучин Бичүү нэг охинд дурлаад, тэр дурлал нь бүтээгүй болохоор “Ахиж би дурламааргүй байна” гэдэг дуу зохиосон юм гэсэн яриа байдаг?
-Өө тийм үү. Энэ хүмүүс миний мэдэхгүй юмыг хаанаас сонсдог байна аа. Ер нь дуучдыг дуулж байгаа дуутай нь холбож ойлгоод байдаг тал бий. Гэхдээ хүнд “Ахиж би дурламааргүй байна” гэж хэлэх үе байдаг шүү. Би нэг удаа студи дээр бичлэгэнд дуучин Тимонтой буюу Н.Учралтай цуг орж таарсан юм. Хууч хөөрч байхдаа хайрын тухай хурц сэдвийг өгүүлсэн дуутай болмоор байна гэж санаандгүй ярьсан. Гэтэл Н.Учрал "Надад нэг шүлэг байгаа чи үзэх үү" гэлээ. Тэгээд хэд хоногийн дараа Н.Учрал нөгөө шүлгээ авчирсан. “Би дахин дурламааргүй байна” гэсэн нэртэй шүлэг байсан юм. Надад таалагдсан болохоор шууд аваад Аранзаа ахад ая хийж өгөөч гэж захиалга өгсөн. Аранзаа ах ая хийгээд нэрийг нь “Ахиж би дурламааргүй байна” гэж өөрчилсөн түүхтэй. Түүнээс хойш Н.Учралаас “Төөрөг”, “Нууцхан гуниг”, “Будаггүй уруулын амт” зэрэг дууны шүлэг авсан. Н.Учрал, Аранзаа ах бид гурав уран бүтээл дээр гар нийлж хамтарч ажиллаж чаддаг байлаа.
.jpg)
-Ер нь Бичүү хэр дурламтгай хүн бэ. “Ахиж дурламааргүй байна” гэж хэлэх үе гарч байв уу?
-Би харсан бүсгүй болгондоо хайр зарлаад байдаг тийм дурламтгай хүн биш ээ. Жирийн нэгэн монгол залуу. Бусад хүмүүсийн адил дурлал, хайрыг хүлээн авч ойлгодог. Дурласан бүсгүйгээ, өөрийнхөө хайрыг олсон болохоор одоо надад ахиж дурлах шаардлага байхгүй.

-Хүний амьдрал гэдэг тааж боломгүй оньсого шүү дээ. Магадгүй дахин дурлалтай учирвал яах вэ?
-Тийм юм тохиолдохгүй байх аа. Би заяаныхаа хайртайгаа учирсан болохоор ахин дурлах нь илүүц болно.
-Дуучин болох нь таны багын мөрөөдөл байв уу?
-Аав маань намайг ерөөлч, магтаалч болгоно гэдэг байлаа. Бага ангид байхдаа ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд хүртэл орж байсан. ОХУ-д очиж концертод оролцон ерөөл, магтаал уншиж байлаа. Аавынхаа хүслийг дагалгүй өөрийнхөө сонирхлоор дуучин болсон. Аавынхаа сэтгэлийг гонсойлгосондоо эмзэглэж байсан. Гэхдээ миний сонгосон зам буруудаагүй байсан. Тийм болохоор аав маань намайг зөвөөр ойлгосон байх аа.
| С.БИЧҮҮ: Аав минь намайг ерөөлч, магтаалч болно гэдэг байлаа |
|
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |