2022 онд улсын цолтой аварга, арслан, гарди, заануудыг торох юмгүй өвдөг шороодуулж буй үзэгдэл заалны барилдаанууд нэлээд гарсан билээ. Юу юугүй л аварга, арслангууд маань тэнгэр харан өнхрөөд байв. Харин улс, аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүд бие хаа өв тэгш хүч тэнхээтэй байгааг бөх сонирхогчид андахгүй биз. Жишээлбэл цагийг эзэлсэн аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар цолоо баталж чадахгүй, тэр дундаа түрүүлчхээд дараа жил нь улсын баяр наадамд тав давж чадахгүй бөхчүүдийн тухай нэлээд хатуу байр суурьтай байсан гэдэг. Жил бүрийн үндэсний баяр наадмаар олон бөхчүүд цол хүртэж, өргөн олон, үзэгч түмнийхээ уухайн дор сүр хүчийг үзүүлэн барилдахыг хүсдэг нь нууц биш. Гэвч зодог шуудаг өмссөн хүчит бөхчүүд тэр бүр цол хүртээд байдаггүй. Жилд арав хүрэхгүй бөх шинээр цол хүртэж, зарим бөхчүүд даваагаа ахиулж цол нэмдэг. Баяр наадам дөхөөд ирэхээр бөхөд хайртай монгол түмэн “таамаг” дэвшүүлж өөр, өөрийн нутгийн бөхчүүдээ дэмжин захыг нь мушгиж суудаг. Тиймээс энэ жилийн улсын баяр наадамд шинээр цол хүртэх болон цолоо нэмэх магадлалтай бөхчүүдийг таамаглан хүргэж байна.
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм. Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 оны улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны Улсын Их баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж улсын гарди, Улсын даян аварга Н.Батсууриар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.
УЛСЫН ЗААН Б.ПҮРЭВСАЙХАН

2016 оны Үндэсний их баяр наадмын барилдаанд долоо давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” группийн бөх улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан улсын заан болсон билээ. Тэрбээр долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржтой тунаж, давсан юм. Б.Пүрэвсайхан 1989 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Улсын заан Ч.Батзоригийн төрсөн ахын хүү бөгөөд улсын заан Дамирангийн Бумбаярын том охинтой гэрлэсэн гэдэг. Тэрбээр 2007 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. 2014 оны үндэсний баяр наадмаар улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж улсын харцага цолны болзол хангаж байжээ.
УЛСЫН ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ

Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой тэрбээр Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн хурц арслан цолыг 2022 онд хүртсэн. Үндэсний бөхөөр барилдахын сацуу чөлөөт бөхийн дэвжээнд олон амжилт гарсныг бөх сонирхогчид андахгүй билээ. Мөн тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин юм. Үүнээс гадна Токиогийн олимпд мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан бөгөөд түүнийг бөх сонирхогчид улсын өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн ярилцдаг байна. Мөн тэрбээр 2022 оны улсны баяр наадамд гарди Б.Гончигдамбаар долоо давж заан цол хүртсэн билээ.
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГБААТАР

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар. Тэрбээр жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүү. Багасаа морин дэл дээр хийсэж, хээрийн салхинд дуулж явсан гэдэг. Хашин морьтой хонь, хурга хариулж, хурдан хүлэг унан олон ч наадамд түрүүлж байжээ. Түүний аав Батсүх сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав үзүүрлэсэн түүхтэй.
2012 онд Архангай аймгийн Хайрхан суманд өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах барилдаан болжээ. Энэхүү барилдаанд Б.Зоригтбаатар анх удаа зодог шуудаг өмсөн барилдаж түрүүлсэн нь түүний цаашдын бөх болох хүсэл, мөрөөдлийг эхлэл болсон байдаг. Мөн энэ үеэр Батбаяр багштайгаа анх таарсан бөгөөд түүнд багш нь “Чи бөх болох уу. Би Хангарьд спорт хороонд багшилдаг. Бөх болохыг хүсвэл намар хүрээд ирээрэй” гэжээ. Тиймээс Зоригтбаатар хуруу даран намрыг хүлээж, цүнхтэй хувцсаа үүрээд багшийндаа очиж байжээ.
Анх арваннэгдүгээр ангиасаа багштайгаа хамт бэлтгэж хийж эхэлсэн тэрбээр заалны барилдаануудад барилдаж эхэлсэн цагаасаа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж, уран хурц барилдаанаараа “Цахилгаан зоригоо” гэх нэрийг бөхөд хайртай ард түмнээсээ хүртсэн. Тэрбээр 2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн. 2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн.
УЛСЫН ХАРЦАГА О.МӨНХ-ЭРДЭНЭ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Хайрхан суманд төржээ. О.Мөнх-Эрдэнэ нь "Бөх Билэгт" дэвжээ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК-ийн харьяат бөх юм. Тэрбээр 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртэж байв. Үүний дараа жилийн Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2019 онд Аймгийн харцага цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлсэн юм. Мөн тус онд бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Цэргийн харцага цол хүртсэн.
УЛСЫН ХАРЦАГА БЯМБА-ОТГОН

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өсжээ. Тэрбээр Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн харцага Тогоогийн Батсайханаар давж хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон билээ. Ц.Бямба-Отгон нь "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар ангийн харьяат бөх юм.
УЛСЫН НАЧИН Д.ХҮДЭРБУЛГА

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр тав даван, улсын начин цолны болзол хангасан. Д.Хүдэрбулга нь чөлөөт бөхийн ОУХМ цолтой, улсын олон удаагийн аварга, Азийн АШТ-ий цөөнгүй медальтай тамирчин билээ.
УЛСЫН НАЧИН Х.ЦОГТГЭРЭЛ
Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэх, эр бяраа гайхуулан Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Х.Цогтгэрэл. Алтан цомын барилдаанд онцгой сайн барилдаж байгаа бөгөөд түүнийг “Энэ жил цолоо нэмнэ” хэмээн бөх сонирхогчид дуу нэгтэй хэлж буй юм.
УЛСЫН НАЧИН Д.АМАРСАЙХАН

Д.Амарсайхан 1989 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн. Багаасаа бөхийн спортод хорхойссон түүний анхны багш нь Болдбаатар. Үндэсний бөхийн эрдэм заасан, гол суурийг нь тавьсан багш нь Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг. Тэрбээр 17 насандаа сумын заан болжээ. Дөрвөн жилийн дараа буюу 2010 онд Булган аймгийнхаа наадамд тав даван, начин цол хүртсэн юм. Дараа жил нь түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн түүхтэй. 2016 онд Д.Амарсайхан улсын цолтны гэр бүлд багтсан. Тэрбээр тавын даваанд нутгийнхаа хүчит заан Д.Баасандоржийг даван, улсын начин цол хүртсэн юм. Уран барилдаантай Д.Амарсайхан 2018, 2019, 2020 оны улсын наадамд дөрөв давж, начин цолоо батлах тун дөхсөн билээ.
| ГАЛ ГАРСАН БАРИЛДААН ҮЗҮҮЛЖ, ҮЗҮҮР ТҮРҮҮНД ТУНАХ БӨХЧҮҮД |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |