***
Намхай аварга нутгаас гараад их наадамд барилдахаа явах замдаа хээр хоножээ. Тэрээр том хар богцтой явсан тул түүнээ дэрлээд зүүрмэглэн хэвтэж байв. Гэтэл шөнийн харанхуйд нэг хүн ирээд аваргын дэрлэж хэвтсэн богцыг толгой доороос нь сэм сугалан авахыг оролджээ. Үүнд Намхай аварга нэг гараараа богцны ёроолоос барьж чангааж байсан тул цаад хүн нь аяархан татаад дийлэхгүйгээ мэдээд, чанга татаж ширэн богцыг нь тас татчихжээ. Үүнийг үзмэгц цаад хүн нь "Өө чи Намхай юу" гэхэд Намхай нь "Аа чи муу Хулгар нохой юу" гэж биесийг таниад инээлдэж байсан гэдэг. Цаад хүн нь Намхайн сайн танил Дайчин вангийн "Хулгар Нацаг" буюу Баянмөнх арслан мөн байсан гэдэг. Нэгэн удаа Дайчин ван өөрөө өвлийн ид хүйтэнд Хүрээ рүү ирж явахдаа тэмээн хөсгөөр хэдэн хүний хамт явсан гэдэг. Тэдгээр хүмүүсийн дотор Намхай аварга, Хулгар Нацаг нар байжээ. Гэтэл шөнө хүчтэй шуурганаар буудаллаж, том майхнаа босготол цасан шуурга хаяагаар нь ороод майхныг авч хаях гээд хаяа манах юм олдохгүй байв. Тиймээс хулгар Нацаг Намхайг дуудаж цасан шуурганд босохгүйгээр хэвтсэн хомтой тэмээдийг хэвтээ чигээр нь дамжлан өргөж, майхныхаа хаяаг даруулан тавилъя гэжээ. Тэгээд энэ ёсоор хоёул хэвтээ тэмээнүүдийг дамжлан өргөсөөр том майхны хаяаг тойруулан тавилж даруулсан тул дулаан хоносон байна. Үүнээс гадна бас нэгэн домог бөх сонирхогчдын дунд бий. Энэ нь Намхай аварга нэг гол усны Махвал хэмээгчтэй айлын найранд очжээ. Нутаг усандаа гайхагддаг тэр эр "Хүлээж байгаарай" гэчихээд хүлээлгээд гарч ирэхгүй болохоор нь орхиод гүвээ даваад шогшиж байтал араас нь давхин ирж агсамнан аваргын нуруу хүзүү дундуур хэд хэд ташуурдаад авав. Намхай "Золиг чи халчихаа юу даа" гэтэл ташуураа тархин дундуур нь буулгаад авчээ. Тэгэхээр нь аварга ташууртай гараас нь гуд таттал морьтойгоо хамт унажээ.
***
Намхай аварга ид барилдаж байх үед баруун аймгийн аянчид Жаран Цөнгөрөгийн голд буудалдан хоноглох үед нэгэн том ат шаварт зоогдон, хэчнээн оролдоод гаргаж чадалгүй аваргыг ойр байгааг сонсож гуйжээ. Аварга очиж бүхэл биеэр нь ороосон аргамжаас цээжээ оруулан зүтгэтэл ат шавраас дуутай нь аргагүй сугаран гарчээ. Эзэн ихэд олзуурхан бэлгэшээж, хар хашин хөөргөө бэлэглэжээ. Намхай аварга наадамд явахдаа цэгээн дэлтэй том цавьдар морь унадаг байсан байна. Тэр морь ихээхэн ороо учир хэн хүн уургалчихдаггүй. Харин аварга өөрөө Сайхан сумын нутаг Орхон голын савд багтах Улааны зүүн хавцалд адуугаа шахуулж, баруун талын цоргоор цувуулаад, цавьдар морио хажуугаар шургахад нь далан дээр нь алгадаж атган, тогтоон барьдаг байжээ. Тэгээд хэд хоног сойж хагсраагаад, наадамд явах өглөө эмээллээд мордоод булгих гэхээр нь сэрвээнээс нь нэг атгачихад булгиж чадалгүй номхордог байжээ.
Төрийн албан ёсны цол олгодог наадамд 19 удаа түрүүлж долоо удаа үзүүрлэсэн хүчтэн Ш. Намхай аваргын тогтоосон амжилт нь монгол бөхийн барилдааны хамгийн дээд амжилт юм. Мөн 10 удаа завсаргүй түрүүлсэн нь ч өвөрмөц дээд амжилт. Тэрчлэн төрийн наадамд тэргүүн байр булаалдахын төлөө түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд 26 удаа шалгарч үлдсэн нь ч мөн л хамгийн дээд амжилт юм. Тогтоосон дээд амжилтаараа ч барагдашгүй их хүч тэнхээгээрээ ч Ш.Намхай аварга нь “Эгнэшгүй хүчтэн” байв. Ш.Намхай аварга монгол бөхийн дөрвөн чухал шинжийг биедээ агуулсан агуу хүчтэн байжээ. Ш. Намхай аварга бөхийн гурван үетэй эн тэнцүү өрсөлдсөн ганц хүчтэн юм. Их аварга Ш. Намхай 1870-1911 оны хооронд амьдарч байв. Энэ онд түүний мэндэлсний 140 жилийн ой болж байна
| ХОНИНЫ БЭЛЧЭЭРЭЭС ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛСЭН Т.НАМХАЙ АВАРГЫН ТҮҮХ |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |