Сүүлийн үед үндэсний бөхийн барилдааныг залуу үеийнхэн чимэх боллоо. Эд хав, эрэмгий хүчтэй аварга, арслангуудыг ташраар нь өвдөг шороодуулж, тун чиг гал цогтой байна. Заалны барилдаануудад ихэвчлэн залуу үеийн төлөөлөл болсон бөх түрүү, үзүүр булаалдаж, шөвгөрөөд буй. Үзэгчдэд ч эр бяр нь тэгширч яваа залуусын уран хурц барилдааныг үзэх дуртай болжээ. 2000 оны эхэн үед залуу зургаан гэх тодотголтой бөхчүүд үндэсний бөхийг чимж байв. Яг л тэр үеийг санагдуулам зургаан начны барилдаан “Алтан цом” цуврал барилдааны үеэр бөх сонирхогчдын нүдийг баясгалаа. Ёстой л үзэх юмтай, ярих сонинтой барилдаан боллоо доо.
Өөрөөр хэлбэл,“Алтан цом” цуврал барилдааны үеэр Увс, Булган аймгуудын бөхчүүдийн өрсөлдөөн ширүүхэн өрнөж, ёстой бөх сонирхогчдыг суудлаас нь өндөлзүүллээ. Даян аварга Н.Батсуурь аваргаар ахлуулсан Увс аймгийн багийг Булган аймгийн харьяат залуу зургаан начин ташраар нь унагаж, ядахгүй юмгүй ялалт байгууллаа. Энэ талаар бөхийн хорхойтнууд “Ховор тохиолдол боллоо, ийм барилдаан болно чинээ санаанд орсонгүй. Булганыхан ёстой бужигнуулах юм аа. Хуучин Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Сумъяабазар аваргууд болон Э.Оюунболд, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва гэм мэт арслангуудын харж суудаг байсан үе өнгөрчээ. Санаанд оромгүй сайхан залуучууд төрөн гарч ирлээ. Бөхийн үе өөрчлөгдөж байгаа бололтой” хэмээн ам уралдан ярьцгааж байна.
Энэ удаагийн барилдаанаар зургаан начин эд хаваа гайхуулж, уран мэхийг уралдуулан хийж, үзэгчдийн, бөх сонирхогчдын нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээв. Тиймээс барилдааны даваа, унаа, ялалт, ялагдал бүхнээ хоногшуулан, мөнхлөв. 2000 оны эхэн үед монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн зургаан залуу заан өдгөө өөр, өөрсдийн түүх бүтээж чадсан. Дархан аварга, аварга, арслан, гарди цолонд хүрж, үндэсний бөхийн ёс жудгийг сахиж, залуу үедээ үлгэрлэж явна. Тэнд шиг шинэ түүхийг эхлүүлэхээр зургаан начин түрэн гарч ирлээ. Тэд тууштай бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг ёстой чиг хүртэх шиг болов.
Ингээд “Алтан цом”-ын барилдаанд нутаг, усны нэрийг өндөрт өргөж, үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээгээд буй Булган аймгийн зургаан начныг уншигч та бүхэн танилцуулж байна.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн. Э.Сумьяабат нь “Булган Хан” дэвжээ, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Ваян Эвент Холл” ХХК-ийн харьяат бөх юм.
Б.Түвшинтөгс нь 1997 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Энэ жил 25 настай, залуу бөх юм. Анх 17 насандаа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын баяр наадамд түрүүлснээр сумын заан цол хүртэж байв. Тэрбээр “Булган Хангай” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Сод Монгол” группийн харьяат бөх. 20 насандаа төрлөх нутгийнхаа аймгийн баяр наадамд зодоглож, зургаа давж шөвгөрөн аймгийн харцага цол хүртсэн бол 2019 оны аймгийн наадамд үзүүрлэн цолоо ахиулж аймгийн заан болж байлаа. Харин Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав даван улсын начин цол хүртээд буй.

Б.Түмэндэмбэрэл нь 1992 оны наймдугаар сарын 02-нд төрсөн. Тэрбээр “Булган хан” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, Хилийн цэргийн 0208 ангийн “Дээдсийн жигүүр” ХХК-ын харьяат бөх. Харин энэ жилийн баяр наадамд тав давж Улсны начин цолны болзол хангасан. Дөрвийн даваанд Улсын начин Д.Цэрэнтогтох, Тавын даваанд Улсын заан М.Өсөхбаяраар давсан билээ.
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Булган хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан. Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Жижиг биетэй, над шиг хүмүүст дархан мэх гэж бараг байдаггүй. Яагаад гэвэл нэг сурсан мэхээ бярдаж, хүч чадлаар хийгээд байж чадахгүй учраас тэр. Тийм болохоор нэг мэхийг удаан хугацаанд хийгээд байдаггүй. Хүмүүс судлаад мэдчихнэ шүү дээ. Тийм болохоор би үргэлж л шинэ мэх сурч, мэдэхийг боддог. Түүнээс дархан мэх байхгүй. Ер нь сайн барилддаг хэмжээнд очъё гэвэл сайн судалж, сайн бэлтгэл хийж, уйгагүй хөдөлмөр зүтгэл хөлсөө гаргаж байж амжилтад хүрдэг спорт. Бяр чадал бол залуу үеийн ааг юм уу даа” хэмээсэн байдаг.
Хутагийн Цогтгэрэл нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой. Тэрбээр аймгийн начин цолтой байхдаа Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан улсын цолтнуудыг ташраар нь нурааж байлаа. Тухайлбал начин Х.Цогтгэрэл нь нэгийн даваанд улсын заан Д.Баасандоржийг, хоёрын даваанд П.Бүрэнтөгс аваргыг давж үзэгчдийг шуугиулаад байсан юм.
Ийн аварга, арслангуудыг түүчээлэх шинэ цагийн начин цолтнууд ар араасаа эд хаваа гайхуулан түрэн гарч байна.
| УВСЫН БӨХЧҮҮДИЙГ ХАЗАЙЛГАСАН БУЛГАНЫ ЗУРГААН НАЧИН |
|
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |