-Сайн байна уу. Та “М Гарьд” багтай тоглосон тоглолтынхоо үеэр сагсчин Т.Мөнхболдтой маргалдсан байсан. Энэ талаар ярьж болох уу?
-Тухайн өдрийн тоглолтод лигийн хамгийн хүчирхэг хоёр баг хоорондоо өрсөлдсөн учир үзэгчдэд сонирхолтой байсан байх. Миний хувьд хүүхэд байхаасаа “М Гарьд” багийн ах нарынхаа тоглолтыг үзэж, хүндэлж ирсэн. Багадаа өмсгөлийг нь өмсөөд, тоглодог байсан багийнхаа эсрэг тоглох үнэхээр сайхан байсан. Надад Б.Мөнхболд ахтай ямар нэг хувийн өс хонзон байхгүй. Хэт шатаж тоглож, гаргасан үйлдэлдээ сагсан бөмбөг сонирхогчид болон “М Гарьд” багийн ах нараасаа уучлалт хүсмээр байна. Тэр үйлдлээрээ сагсан бөмбөгийн спорт болон ах нарынхаа шалгалтад бүдэрлээ гэж бодож байгаа. Цаашид илүү ухаантай тоглох болно оо. Цахим сүлжээнд хүмүүс буруугаар ойлгож, бичиж байгаад бага зэрэг сэтгэл дундуур байгаа.
-Сагсанбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?
-Би Эрдэнэт хотын уугуул хүүхэд. Өглөө аав, ээжийгээ ажилдаа явахад цуг гараад, орой тараад иртэл нь байрныхаа гадаа ах нартай сагсан бөмбөг тоглодог байлаа. Өдөржин тоглоод орой нар жаргах үеэр ядарч, орж ирээд унтах мэдрэмжид донтсон гэх үү дээ. Би Отгонтэнгэр их сургуулийг санхүүгийн мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа сургуулийнхаа “Оюутны лиг”-ийн тэмцээнд оролцож, мэргэжлийн сагсанбөмбөг рүү орсон.
-Багийнхныхаа тухай яриа дэлгээч. Яагаад “Erdenet miners” багийг сонгосон юм бэ?
-Миний хоёр дахь гэр бүл бол багийнхан минь гэж би хэлнэ. Талбай дээр ч, амьдрал дээр ч үргэлж нэгнээ ойлгож, дэмжиж, хайрладаг. Багийнхантайгаа хамт байхад юуг ч даван туулж чадах юм шиг санагддаг. Тэднийгээ гомдоохгүй, итгэлийг нь алдахгүй юм сан гэж хичээж, алдаа гаргавал түргэн уучлалт гуйдаг даа. Т.Санчир бидэнд ах үйлдлээрээ үргэлж үлгэрлэж, урам зориг, цаашид хичээх урам өгдөг. Ахын дүү “Өөрөө шид, зоригтой бай” гэж хэлэх үед талбай дээр өөртөө итгэх итгэл минь нэмэгддэг.
-Бид нэгнээсээ үргэлж үлгэр дуурайлал авч байдаг. Танд багаасаа тоглолтыг нь даган дуурайж, хүндэлж ирсэн тамирчин бий юү?
-Би хүүхэд байхаасаа Г.Баттөр ахыгаа шүтэж, даган дуурайж, "Яг л энэ хүн шиг сагсчин болно доо" гэж мөрөөддөг байсан. Г.Баттөр ахын мятрашгүй, дайчин, зогсошгүй, чанарыг маш их хүндэлдэг. Одоо “Erdenet miners” багт хамт тоглож байгаадаа маш их баярладаг. Багаасаа биширч ирсэн хүнтэйгээ талбай дээр гарч, нэг хамт олон, ах, дүү болно гэдэг үнэхээр сайхан.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхээс гадна өөр ажил эрхэлдэг үү?
-Жил ирэх тусам сагсан бөмбөгийн спорт хөгжиж, дэмжих хүмүүс олон болж байна. Үүнийг дагаад тамирчид маань зөвхөн сагсаа тоглоод, амьдрах боломжтой болсон. Миний хувьд илүү мэргэжлийн чадварлаг тамирчин болохын тулд бүхий л цаг хугацаагаа сагсанбөмбөгт зориулаад явж байна.
-Заал дүүрэн үзэгч, тамирчдын өмнө тоглоход сандрал, догдлол хэр байдаг вэ?
-Миний хувьд багийн холбон тоглогч учир талбайд дээр үзэгдэх анхаарал хандуулж чаддаггүй. Би талбай дээр Америкийн сагсны хэв маягийг гаргаж, багийнхныгаа надад итгэж, чөлөөтэй тоглоосой гэж хүсдэг.
-Анх байрныхаа гадаа сагс тоглож эхэлсэн хүү, одоогийн Г.Ган-Эрдэнэ юугаараа ялгаатай вэ?
-Өнөөдрийн Ган-Эрдэнийг сагсанбөмбөг бүтээж, цааш явах замыг минь зассан гэж боддог. Энэ спорт надад тууштай байдал, нийтэч зан гээд олон сайн зан суулгасан. Мөн ганцаараа алхвал хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй гэдгийг ойлгуулсан.
-Та өөрийгөө ямар зан ааштай хүн гэж боддог вэ?
-Би талбай дээр арслан шиг дайчин, хурц байхыг хүсдэг. Харин амьдрал дээрээ даруухан, зөөлөн талдаа хүн гэж өөрийгөө боддог.
-Суралцсан мэргэжлээ орхиод, мэргэжлийн тамирчин болно гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүүхэд байхад багш нар, хамаатнууд “Чи сагсаар хоол олж идэхгүй, өөр зүйл хий” гэдэг байсан. Харин гэр бүл минь надад үргэлж итгэж, бүх талаар дэмжсээр ирсэн.
-Өмнө нь АНУ-д суралцаж байсан юм билээ. Ер нь гаднын лигт тоглох бодол байдаг уу?
-Би 2019 онд “Golden state” сагсан бөмбөгийн академид суралцсан. Цаашаа суралцах эрхээ авах боломжтой байсан ч хөл хорионы улмаас явж чадаагүй. Удахгүй дахин суралцах бодол байгаа. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох мөрөөдөл бий. Энэ спортод бүх амьдралаа зориулахаар шийдсэн болохоор хүрч болох, биелүүлж болох бүхэн рүү тэмүүлнэ. Нэг үеэ бодвол монгол тамирчид гаднын орны багт тоглох боломжтой болсон. Үүний нэг тод жишээ бол Ш.Энхийн-Од найз минь.
-Аливаа тэмцээнд ялах, ялагдах үе бий. Ялагдах үедээ сэтгэл зүйгээ хэрхэн тэнцвэртэй байлгадаг вэ?
-Ялагдах үедээ алдаа, дутагдлаа эргэцүүлэн бодож, хамгийн түрүүнд өөрөөсөө бурууг хайдаг. Өмнө нь сагсан бөмбөг миний сонирхол байсан бол одоо ирээдүйн зорилго, мөрөөдөл минь болсон. Тиймээс илүү ухаантай, шаргуу хичээллэхийг хичээж байгаа.
-Тамирчин байхаас гадна ирээдүйд дасгалжуулагч болох бодол байдаг уу?
-Миний одоо сурч байгаа ур чадвар хэзээ нэгэнт цагт хэн нэгэнд хэрэг болно гэж боддог. Дасгалжуулагч болохоос гадна сагсан бөмбөгийн академи байгуулах нууцхан мөрөөдөлтэй. Ер нь чадлынхаа хэмжээнд сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулна. Ах нар минь бидэнд зам засаж өгсөн шиг би ч бас дүү нартаа амжилт гаргах гүүр нь болохыг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.
| Г.ГАН-ЭРДЭНЭ: Сагсан бөмбөг бол хүндлэл, тэвчээрийн спорт |
|
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |