“Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ёс бус зүйлээр дүүрэх учиргүй” хэмээн “Гарди магнай” кинон дээр Молиго Очир хэлдэг. Гэтэл сүүлийн үед монгол бөхийн дэвжээ ёс бус үг, үйлдлүүдээр дүүрэх боллоо. Тухайлбал, бөхийн холбоо хоёр хуваагдаж, түмний хайр хүндлэлийг хүлээсэн аваргууд нударга зөрүүлж, нэгнийгээ хэл амаар доромжлон гудамжны зодоончид шиг аашилж байсан цаг саяхан. Түүнчлэн цэнхэр дэлгэцээр барилдаан үзэж суухад бөхчүүд нэгнээ нудрах, цохих, өшиглөөд авах, нүүр рүү нь цохих, дүрмийн хийгээд хүнлэг бусаар залуу бөхчүүдийг шидлэх, хөл, гар, шөрмөсийг нь санаатайгаар гэмтээх зэрэг үйлдэл энгийн зүйл мэт боллоо. Монголчууд уг нь хамгийн жудагтай, зөв төлөвшилтэй хүн үндэсний бөхөөр барилддаг гэж ярьдаг. Гэтэл энэ байдал эсрэгээрээ эргэж байна гэхэд буруудах юмгүй дүр зураг хаа сайгүй болсон нь харамсалтай. Өнгөрсөн амралтын өдрөөр Үндэсний бөхийн холбооноос сумын цолтой болон залуу бөхчүүдийн дунд барилдаан зохион байгуулсан. Тус барилдаанд 544 сумын цолтой болон залуу бөх зодоглож, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, сумын заан Э.Дашдэмбэрэл түрүүлсэн билээ. Тэгвэл барилдааны хоёрын даваанд давсан Ховд аймгийн харьяат, залуу бөх Б.Мөнх-Эрдэнэ учраа бөхийнхөө биед халдаж, толгой руу нь цохиж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг дээд цэгт нь тулгаад байна. Бид энэ талаар барилдааны үеэр өрсөлдөгчийнхөө гарт өртсөн сумын заан Л.Батбаяраас тодруулсан юм. Тэрбээр “Хоёрын даваанд учраа таарсан Б.Мөнх-Эрдэнэ бид хоёр нэг нэгийгээ сайн танихгүй. Өмнө нь таарч, барилдаж байгаагүй. Сумын болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр хоёрын даваанд учраа таарсан. Залуу бөх Б.Мөнх-Эрдэнэ намайг давсан. Давахдаа миний цээжийг дарж, нидрээд унасан учраас би түлхсэн. Миний түлхсэнийг цохиж байна гэж ойлгосон юм уу, бүү мэд. Ямартай ч миний толгойд хальт хүрсэн. Тэгээд босох гээд тэнцвэрээ олж байсан би эргээд уначихсан. Гэхдээ сүйдтэй зүйл болоогүй. Бичлэг үзсэн хүмүүс буруугаар ойлгосон бололтой. Бид Бөхийн өргөөнөөс гарахдаа гар бариад, эвлэрээд гарсан. Надад гомдол, санал байхгүй. Б.Мөнх-Эрдэнэ надаас дүү” гэсэн. Хэдийгээр бөхчүүд нэгэндээ гомдолгүй гэж байгаа ч барилдаан үзэж буй бөх сонирхогчид болон бөхөд дурлаж байгаа залуус, хүүхдүүд энэ үйлдлийг жигшиж байна. Нэг талаас залуу бөхчүүдийн хуумгай үйлдэл байж болох. Нөгөө талаас бөхийн зүлэг ногоон дэвжээнд ёс бус үйлдэл гаргаж, гарсан үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй байдал байсаар байгааг илтгэнэ. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ. Тиймээс бөхийн дэвжээнд бус үйлдэл гаргаж байсан жудаггүй бөхчүүдийн заримаас хүргэе.
-ЖУДАГГҮЙ АВАРГУУДЫН ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ-
Үндэсний бөхийн нэр хүндийг жудаггүй бөхчүүд шавартай хутгаж ирсэн. Бөхчүүдийн жудаг, ёс зүй, допинг, найраа гэх сэдвийг амтай болгон ярьж байна. Үүнээс бөхийн дэвжээн дээр боксын тэмцээн болох нь холгүй болжээ. Тухайлбал, 2019 оны барилдаанд Б.Бат-Өлзий харцага цолтой байхдаа аймгийн арслан Б.Сумьяабаттай нударга зөрүүлэх дөхсөнийг бөх сонирхогчид мэдэж буй биз ээ. Мөн тухайн жилийн Сар шинийн барилдаанаар Н.Батсуурь аварга 18 настай залуутай учраа таарсан. Тус барилдаанд Н.Батсуурь залууг дээр өргөн хүзүүгээр нь нугалж, хүчтэй шидчихээд юу ч болоогүй мэт алхаад явчихсан. 2015 оны наадмаар Н.Батсуурь Пүрэвсайханыг цохиж элдэн, бараг л зодолдох шахаж байв. Үүнээс гадна “Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээний ажилтныг “Жорлонгийн угаалтуур минь. Та нар нойл угаадаг биз дээ” гэхчлэн доромжилж байсан удаатай.
Жудаггүй, хүмүүжилгүй, хувийн зохион байгуулалтгүй атлаа түмнийхээ хайрыг хүртэнэ гэж дэвцгээдэг олон бөхтэй болмооргүй байна
Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд А.Сүхбат улсын арслан цолтой, Г.Өсөхбаяр заан цолтой байхдаа тунаж барилдсан. А.Сүхбат нь Г.Өсөхбаярын хөлийг авч, ард нь гарч өвдөг шороодуулж байв. Унасан заан Г.Өсөхбаяр босохдоо ардаа байсан арсланг тийрч наадмыг нанчилдаанаар өндөрлүүлж түүх бий. Мөн Улсын баяр наадмын тавын даваанд Г.Эрхэмбаяр улсын арслан цолтой байхдаа заан Б.Соронзонболдыг цолныхоо эрэмбээр амлан авсан. Барилдах үед Б.Соронзонболд Г.Эрхэмбаярын нүүр рүү цохиж, зодох гэж дайрч байв. Энэ мэт дурдаад байвал олон жишээ бий. Аварга, арслангууд нь мэт жудаггүй авирлаад байхаар залуу бөхчүүд нь ийн адарцгаах нь аргагүй ч юм уу даа. Уг нь ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн аваргууд маань залуу үедээ сайн, сайхнаар үлгэр дуурайлал болох хэрэгтэй. Тэгж байж л залуу бөхчүүд ёс, жудагтай болно. Жудаггүй, хүмүүжилгүй, хувийн зохион байгуулалтгүй атлаа түмнийхээ хайрыг хүртэнэ гэж дэвцгээдэг олон бөхтэй болмооргүй байна. Тиймийн тулд аварга, арслангууд маань залуу бөхдөө зөв үлгэр дуурайлал болж, ёс жудаг заамаар байна. Тэгэхгүй бол монгол бөхийн дэвжээ ёс бусаар дүүрлээ.
| ЗАЛУУ БӨХЧҮҮДЭД ЖУДАГ ХЭРЭГТЭЙ БАЙНА |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |