Дэлхийн энх тайван, эв нэгдлийн томоохон бэлгэдэл болсон хөл бөмбөгийн тэмцээн Катар Улсад гал гарсан тоглолтуудаар үргэлжилж байна. Энэ жилийн хувьд хэний ч санаанд оромгүй тоглолтууд гарсан нь хөл бөмбөг дэлхийн өнцөг булан бүрт жигт хөгжиж буйг харууллаа. Тухайлбал, түрүүлэх магадлал, өндөр хүлээлтэй байсан баг тамирчид эхний тойрогтоо ялагдал хүлээж, олон мянган шүтэн бишрэгчдээ гайхширалд хүргээд байлаа. Хөл бөмбөг нь дэлхийн хамгийн олон үзэгчидтэй тэмцээнээс гадна дэлхийн хүн амыг нэгэн дор зангидаж, уухайн түрлэг эгшиглүүлдгээрээ онцлогтой. Анх 1930 онд зохион байгуулагдаж, дайны улмаас хоёр ч завсарлаад байсан ч өдгөө хүртэл үргэлж, хүн төрөлхтнийг нэгтгэж чаддаг спортын болоод байна. Дэлхийн аваргын хөл бөмбөгийн тэмцээнд хамгийн шилдэг, өндөр чансаатай тоглогчид нэг дор чуулж, өөрийн авьяас, ур чадвараа гайхуулан өрсөлддөг. Энэ л тэмцээнийг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс цугладаг. Хөл бөмбөг нь ямар нэг үндэсний спорт биш, дэлхийн спорт гэдгээрээ гайхалтай.
Энэ жилийн Хөл бөмбөгийн ДАШТ-ний шагналын сан 440 сая ам.доллар бөгөөд өмнөх тэмцээнүүдээс 10 хувиар өссөн байна. Катар улс тэмцээнийг зохион байгуулахад ойролцоогоор 220 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Энэ нь Орост болсон ДАШТ-ий төсвөөс 15 дахин их дүн юм. Үүнээс 6.5-10 тэрбум ам.доллароор ДАШТ-ийг зохион байгуулах долоон цэнгэлдэх хүрээлэнг барихад зарцуулсан байна. Энэ жил дэлхийн 32 улсын шилдэг тамирчид Катарт чуулж, дэлхийн нийтийн анхаарлын төв болоод буй.
-ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТУУД-
-ФРАНЦ-ПОЛЬШ ХОЁРЫН СОНИРХОЛТОЙ ӨРСӨЛДӨӨН-
Левандовский торгуулийн цохилтоор 90+6 мин (3:1). Францын дасгалжуулагч Дашим хэсгийн гуравдугаар тойргийн өмнөх тоглолтод үндсэн багаа амрааж, хоёрдугаар шигшээгийн бүрэлдэхүүнийг талбайд гаргасан. Харин тэрбээр хасагдах шатны шийдвэрлэх чухал энэхүү тоглолтод үндсэн багийн тоглогчдоо талбайд гаргаж тоглуулсан юм. Зелинский энэ боломжийг ашиглаж чадаагүй. Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарт ирсэн Франц, Польшийн тоглогчдоос бүх талаараа илүүрхэж нэгдүгээр үед нэг, хоёрдугаар үед хоёр гоол хаалганд нь хийж үндсэн цаг дуусах 90 минут болоход 3:0-ээр тэргүүлж чадсан. Шүүгчийн мэдлийн сунгасан зургаа дахь минутад Францын төвийн хамгаалагч Упамакено хаалгачийн талбайд алдаа гаргаж, бөмбөгт гар хүрсэн тул Польшийн баг торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Польшийн шилдэг довтлогч Левандовский торгуулийн цохилтыг гүйцэтгэж багийн нэр төрийн нэг гоол оруулснаар тоглолт өндөрлөсөн юм. Ингэснээр тэд хагас шигшээд шалгарч Польш харин үзэгчдийн эгнээд шилжихээр болсон билээ. Мөн энэхүү тоглолтын үеэр Францийн хоёр тамирчин дээд амжилт тогтоосон. Тухайлбал, Польшийн багийн хаалганд 44 минутад эхний гоол оруулсан довтлогч Оливье Жиру Францын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорч шүтэн бишрэгчдээ баярлуулсан үйл явдал болсон. 36 настай довтлогчийн энэ гоол нь Франц тоглогчдоос шигшээ багийнхаа төлөө хийсэн хамгийн олон 52 дахь бөмбөг байв. Өмнө нь Францын шигшээгийн мэргэн буучийн дээд амжилтыг домогт хөл бөмбөгчин, 1997-2010 онд шигшээд тоглосон Тьерри Анри 51 гоолоор эзэмшиж байсан билээ.

Английн тамирчид тоглолтыг биш дундаж түвшинд эхлүүлсэн. Гэвч энэ нь сулхан бүрэлдэхүүнтэй Сенегалчуудад давуу талыг олгоогүй. Тоглолтын 38 дахь минутад Английн хагас хамгаалагч Хендерсон шинээр тодорч буй 19 настай залуу од Беллингемийн хослон тоглолтоор гоол эхний гоолоо хийсэн. Улмаар нэгдүгээр үеийн төгсгөлөөр завсарлагааны өмнөхөн өөр нэг залуу од Фодины дамжуулалтаар хашир туршлагатай ахмад довтлогч Кейн гоол оруулж тоог 2:0 болгон багаа ялалтад нэг алхам ойртуулсан. Энэ гоол “Тоттенхэм” багийн довтлогчийн “Катар 2022”-т оруулж байгаа анхных нь. Тэрбээр хэсгийн шатанд гурван гоолын дамжуулалт өгсөн.
-ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМ ӨРГӨХ БАГААР АРГЕНТИНЧУУД НЭРЛЭГДЭЖ БАЙНА-
“Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа Өмнөд Америкийн хүчтэй баг Бразил, Аргентин зүүн жигүүрт, Европын шилдэг баг Франц, Англи, Португал баруун жигүүрт бичигджээ. Зүүн, баруун жигүүр тус бүрээс шөвгийн 16, шөвгийн наймт, шөвгийн дөрөвт дараалан гурав ялсан хоёр баг финалд шалгарч аваргын Цомын төлөө арванхоёрдугаар сарын 18-ны ням гаргийн орой 23.00 цагаас тоглох юм. Гэвч хөл бөмбөг сонирхогчдын таамагт Бразил, Португалчууд эхний байрт шалгарна хэмээн таамаглаж байсан нь буруугаар иргэж багууд амжилттай тоглолт үзүүлж чадаагүй юм. Олон улсын хөл бөмбөгийн мэргэжилтнүүд энэ жил Аргентинчууд түрүүлнэ хэмээгээд байна. Баасан гарагт Аргентин, Нидерландын шигшээ багуудын хооронд болсон ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт нэлээд ширүүн уур амьсгалд өнгөрсөн юм. Багууд үндсэн болон нэмэлт цаг дуусахад 2:2 харьцаатай тэнцэж, торгуулийн цохилтоор хожлоо шийдэхэд Аргентин илүүрхэж байв.Тоглолтын үеэр Испанийн шүүгч Антонио Матеу Лаоз нийт 18 шар хуудас өргөсөн нь ДАШТ-ий түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Нидерландын Дензел Дюмфрис хоёр шар хуудас авсны улмаас талбайгаас хөөгдөж байв. Хоёр багт сахилгын арга хэмжээ авах болсноо дэлхийн хөл бөмбөгийн дээд байгууллага зарлаад буй юм.
.jpg)
Энэ жил хувьд Кристиано Роналдо сүүлчийн дэлхийн аваргаа нулимстай үдлээ. Харин Мароккогийн шигшээ Бельги, Испани, Португалыг хожсоноор хагас шигшээд хүрсэн анхны Африк, Арабын баг боллоо. Нэг үгээр бол Кристиано Роналдо уйлж, Месси дүүлээд байгаа юм. Өмнө нь Аргентинчууд Англи улстай аваргын төлөө ширүүхэн тоглолт хийж ялалт байгуулж байсан удаатай.
-ТЭНЦЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД БОЛСОН СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛС-
Олон улсын хөл бөмбөгийн холбоо Германы шигшээ багийг эсэргүүцлийн үйлдэл хийсний төлөө шийтгэхгүй гэж мэдэгдсэн. Тухайлбал, Японы багтай хийсэн тоглолтынхоо өмнө Германы хөл бөмбөгчид багийн гэрэл зураг татуулахдаа амаа гараараа хаасан билээ. Ингэснээр тэд Катар-2022 ДАШТ-нд багийн ахлагчдад солонгон тууз гартаа зүүхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн юм.

Германы шигшээ багийг эсэргүүцлийн үйлдэл хийсний төлөө шийтгэхгүй гэж мэдэгдсэн
-“Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нийгмийн сүлжээнд асар их ачаалал үүсэж байгаа тухай мэдэгджээ. ДАШТ-ий трафик нэг секундэд нийтлэх жиргээний тоо 20 мянгад хүрчээ.
-Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшсэн хугацаагаар дэлхийн дээд амжилт тогтоолоо. Коста Рикагийн багтай тоглохдоо испаничууд тоглолтын нийт цагийн 81.7 хувьд бөмбөг эзэмшжээ. Ингэснээр тэд Аргентины багийн 2010 онд тогтоосон амжилтыг эвдсэн байна. Тухайн үед Грекийн багтай тоглохдоо аргентинчууд тоглолтын цагийн 80.3 хувьд бөмбөг эзэмшсэн амжилтаар рекорд тогтоож байв. Харин үүнээс өмнө Испани дээд амжилт тогтоож байжээ. 2018 онд Оросын эсрэг тоглохдоо испаничууд тоглолтын цагийн 78.9 хувьд бөмбөг эзэмшсэн амжилттай.
Дэлхийн аваргын тэмцээнийг шууд нэвтрүүлэн тайлбарласан германы телевизийн хөтлөгч германы шигшээ баг тэмцээнээс хасагдсан шалтгааныг өөрийнхөөрөө дүгнэлт хийн тайлбарлажээ.Тэрбээр “Мароккогийн багийн тамирчид ялж байгаа шалтгаан нь баг тамирчид эцэг эхтэйгээ хамт явж, гэр бүлийнхээ зүгээс асар их дэмжлэгтэй байгаа учраас амжилт үзүүллээ. Харин барууны орнуудад гэр бүл, эцэг эхийн нарийн нягт харилцан холбоо харагдахаа больжээ. Гэр бүл гэсэн ойлголт устжээ. Манай хөл бөмбөгчид, загвар өмсөгчид, найз охидоо үнсэж байх зуур эцэг эх нь асрамжийн газар л байж байдаг болжээ. Марокко улсын хөл бөмбөгчид эцэг эхийнхээ сэтгэл санааны дэмжлэг дор ялж байхад манай Германы хөл бөмбөгчид ижил хүйстэнтэйгээ явалдах үзэл санааг дэмжээд амаа гараараа таглаад зогсож байсан. Германчууд бид мароккочуудыг хөл бөмбөг тоглож сургасан тул тэд биднээс илүү сайн тоглосонтой нэгэн адил бид ч гэсэн тэднээс гэр бүлийн үнэт зүйл, ёс суртахууны талаар суралцах ёстой. Хэзээ нэгэн цагт манай хөл бөмбөгчид ээж, аавынхаа духан дээр үнсэхийг харна гэж итгэж байна” гэжээ.
| КРИСТИАНО РОНАЛДО УЙЛЖ, ЛИОНЕЛЬ МЕССИ ДҮҮЛСЭН ДЭЛХИЙН АВАРГЫН ЭРГЭН ТОЙРОНД |
|
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |