Чөлөөт бөхийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс таван медаль эх орондоо өвөртлөөд ирлээ. Сайн, муу хэлэгдэгч чөлөөт бөхийн тамирчдын буухаа тасралтгүй үргэлж байгаа юм. Нэг хэсэг мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадоржийн мэдэлд байсан Чөлөөт бөхийн холбоо нэг хэсэг бэлтгэл хийх заалгүй шахам явж байсан нь нууц биш. Харин эх орныхоо нэрийг дэлхийд гарах хүсэлтэй, тамирчдын хоёргүй сэтгэл, тууштай бэлтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн гарч Сербийн нийслэл Белград хотод болж өндөрлөсөн тэмцээнээс таван медаль авч ирлээ.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Сербийн нийслэл Белград хотод болж өндөрлөсөн. Тус тэмцээнд манай улсаас 20 тамирчин өрсөлдөж таван медаль эх орондоо авчраад байна. Тухайлбал Манай улсын эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгар Улсын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн барилдаж дэлхийн аваргаас долоон алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо авчирсан амжилт үзүүлээд байсан юм. Харин энэ жил медалийнхаа тоог таваар нэмлээ. Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон юм. Ингээд уншигч та бүхэнд ДАШТ-ээс медаль хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна.
.jpg)
2017 онд Завхан аймгийн баяр наадамд зургаа давж, шөвгөрөн аймгийн харцага цол хүртсэн байдаг. Харин дараа жил нь мөн Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан П.Өсөхбаатарт өвдөг шороодон үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн. Харин 2019 онд мөн аймгийнхаа баяр наадамд өлзийт начин М.Амарсанаад өвдөг шороодон үзүүрлэж, заан цолоо баталж, чимэг нэмсэн байдаг. Цэргийн хурц арслан цолтой. Харин энэ жилийн улсын баяр наадамд аймгийн хурц арслан У.Берекегээр дөрөв, улсын харцага Ш.Пүрэвгарьдаар тав, улсын гарьд Б.Гончигдамбаар зургаа, улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн.
Өдгөө 24 настай залуухан тамирчин тэрбээр чамгүй амжилтыг монгол бөх болон чөлөөт бөхийн төрөлд гаргаж явна. Өнгөрсөн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж ирээд “Би өмнө нь дэлхийн дэвжээнээс медаль авахыг, шагналын тавцанд зогсохыг, дэлхийн медальтан болоод эх орондоо ирэхийг мөрөөддөг байсан. Түүндээ хүрлээ. Дэлхийн медальтан болж ирээд аавдаа үнсүүлэх хамгийн сайхан байлаа” хэмээн ярьсан байдаг. Харин дахин дэлхийн аваргын дэвжээнээс мөнгөн медаль хүртэж, эх орныхоо тугийг өндөрт өргөлөө.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо
Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор, 1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсохоор болсон юм.

“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Занданбудын Занабазар Белградын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаснаар дэлхийн медальтан боллоо. З.Занабазар 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн аварга, Үндэсний шигшээ баг тамирчин.
Тэрбээр Сербид нийт таван барилдаан хийж дөрөв ялсан бөгөөд хүрэл медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медальт БНХАУ-ын Зоу Ванхаог цэвэр дарж шагналын тавцанд зогслоо. З.Занабазар монголын бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 42 дэх хүрэл медалийг авчирснаас гадна М.Хойлогдорж, Д.Оюунболд, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Э.Бэхбаяр гээд Монголын чөлөөт бөхийн 57 кг-ын жингийн үе үеийн алдарт тамирчдын дэлхийн дэвжээнээс авч байсан медалийн буухиаг амжилттай үргэлжлүүлсэн юм.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн медалиа ихэрлүүлж Белградын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Белградын дэвжээнд финалд хүрэх замдаа наймны нэг шигшээд Узбекистаны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Жасмина Иммаева, шөвгийн наймд дэлхийн хошой мөнгөн медальт Румыний Алина Вучийг цэвэр ялсан. Харин хагас шигшээд Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор тус тус ялсан билээ.
Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав. Д.Отгонжаргал монголын бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс 22 дахь мөнгөн медаль авчирснаас гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 18 дахь бөх, эмэгтэйчүүдээс найм дахь тамирчин болж байна.

Белград-2022 чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан гран при”-гийн хошой хүрэл медальт, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан мөнгөн медаль хүртэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна.
Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож үзүүрлэсэн түүний хувьд Энэтхэгийн Винеш Фогатыг 7:0-ээр, Казахстаны Жюлдиз Эшимоваг 3:0-ээр, Азербайжаны Лейла Гурбанова, Шведийн Эмма Малмгринийг тус бүр цэвэр ялсан. Харин шигшээ барилдаанд 2022 оны Пан Америкийн аварга АНУ-ын Доминик Пэрришт 2:4-өөр ялагдаж дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ.
| ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД |
|
Таеквондо-гийн шигшээ баг шинэ заалтай боллоо
2025-12-13 09:08:39
Таеквондо-гийн 2026 оны Азийн аваргад өрсөлдөх тамирчид тодорлоо
2025-12-13 08:52:37
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |