• Өнөөдөр 2025-03-06

УЛСЫН ХАРЦАГА Л.ЛХА-ОЧИР: Допингийн шинжилгээ өгөхдөө хэрэглэж байсан эм, бэлдмэлийнхээ нэрийг бичиж өгсөн

2022-08-14,   2340

Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд 1024 барилдсан билээ. Үүнтэй холбоотойгоор жил бүр допингийн асуудалт бөхчүүд нэр холбогдог. Энэ жилийн хувьд 64 бөхийн шинжилгээг Солонгос Улсад явуулснаас 6-7 бөхийн шинжилгээний хариунаас допинг илэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар аварга цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байна. Удахгүй Монголын Үндэсний Бөхийн Холбоо энэ талаар албан ёсны мэдэгдэл хийх аж.

 Улсын харцага Л.Лха-очироос допингийн шинжилгээний хариу нь хэрхэн гарсан талаар улсын харцага  тодрууллаа. Тэрбээр "Түүхт ой давхацсан том баяр наадамдаа сайхан барилдаж цолоо ахиулсан. Ямар нэг зүй бус зүйл хэрэглэж барилдаагүй. Допингийн шинжилгээндээ итгэлтэй байна. Одоогоор надад допингийн шинжилгээний хариу ямар гарсан талаар албан мэдээлэл ирээгүй. Шинжилгээний хариу өгөхөд хэрэглэж байгаа эм, бэлдмэлийнхээ нэрийг бичиж өг гэдэг шаардлага тавьж байсан. Шаардлагын дагуу бичиж өгсөн байгаа" гэв.

УЛСЫН ХАРЦАГА Л.ЛХА-ОЧИР: Допингийн шинжилгээ өгөхдөө хэрэглэж байсан эм, бэлдмэлийнхээ нэрийг бичиж өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188