Бөхчүүдийн дунд авлигын томоохон асуудал үүсэж байх шиг байна. Өгч авалцах асуудал нь бүр ил цагаандаа гарчээ. Үзэгчид “Мөнгийг нь авч, найрааны начин “төрүүлж” байгаа бөхчүүд ядахдаа үнэмшилтэй унаж сурмаар юм. Аймгийн цолтой бөхчүүдийн гар хөлийн үзүүрээр өмнө нь сөхрөөд ойччих юм. Бүр хөлөнд нь орохоор л хаврын салхинд сэнсэрсэн хурга шиг л өеөдөөд ойчиж байна. Арай дэндүү их найрааны начин “төрж” байна” гээд шүүмжлэх ажээ. Өнөө жилийн наадмаар гэхэд начин цолтон “төрүүлэхэд” 250 орчим сая төгрөгийн үнэ ханштай болсон гэх ярих бөхийн хүрээнээс гарах болсон. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх барилдсанаас тавын давааны барилдаан үргэлжилж байна.
Ард түмнийг хуурч, мэхлэн цол авч байгаа асуудлыг шалгах хэрэгтэй. Бүр сүүлдээ утгаа алдаж, хэн мөнгө төгрөгтэй, нутгийнхнаасаа мөнгө босгож чадсан нь цол хүртэж байгаа нь шударга бус байна. Тухайлбал, Булган аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Анандбазарын мэдлийн “Сод монгол” группийн нэр дээрээс босож барилдсан дөрвөн бөх начин болсон. Энэ нь ихээхэн хардлага дагуулаад байна. Ц.Анандбазар гишүүнийг унасан нэр хүндээ сэргээхийн тулд тэрбум гаруй төгрөг гаргаж бөхчүүдийг цолонд хүргэсэн байж магадгүй гэж олон нийт хардаад байна. Үүний араас Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч улсын заан Н.Жаргалбаярт их хэмжээний мөнгө амласан. Улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад тахим буулгасан байж магадгүй гэж үзээд байна. Гар утсаар ярьж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдаж асуудал дагуулаад байна. Харин начны давааны мөнгийг “Эрхэт монгол” групп гаргасан байж магадгүй юм.
Төв аймгийн улсын харцага Ө.Даваабаатар, өсөх идэр начин Ч. Батчулуун, Дорноговь аймгийн харьяат харцага А.Цацабшир, улсын заан Ц.Одбаяр, аймгийн арслан Б.Мижидсүрэнд тун хурдан өвдөг шороодлоо. Уг нь лсын заан Ц.Одбаяр тун гарамгай сайн барилддаг бөгөөд тийм хурдан унах бөх биш гэдгийг үзэгчид хэлж байна. Мөн улсын харцага Ш.Пүрэвгарьд цэргийн арслан Лхагвагэрэлд худлаа унах шиг л харагдлаа.
Хүчит бөхийн барилдааны давын даваанд 17 улсын начин цолтон шинээр төрлөө.
| Ард түмнийг хуурч найраа хийж, олон зуун сая төгрөгийн авлига авч байгаа бөхчүүдийг шалгая, Х.Нямбаатар сайд аа |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |