Дэнжийн салхинд дээлийн хормой хийс ч, дэлтэй морьд нь үүрсээд, юүдэн малгай уул, овоо мэт сүмбэрлэсэн Хүй долоон худагт Монгол төрийн наадам эхэллээ. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам хурдан хязаалан насны морьдоор домгийн шувуу үргээж, дорнын хөх тэнгэрийг донсолгож хүй мандлын дэнжид өргөн дэлгэр үүд хаалгаа нээлээ. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хурдан хүлгүүдийн туурайнд газар доргин чингэнэж байна уу гэлтэй санагдана.
Хүй долоон худагт лазер төхөөрөмж нэг ч ширхэг байхгүй байлаа. Тухайлбал хүний оролцоотой механик төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжиж байв
Биднийг хурдан морины сэрвээний өндрийг хэмжиж, шүдэлж буй баяр наадмын комиссын асарт очиход усан нүдэлсэн хүүхдүүд “Ах аа намайг уралдуулаач дээ” гээд бараг жагсаал шахуу юм хийгээд хашхирч байлаа. Унаач хүүхдүүдийн хувцас яг л өнгө, өнгийн цэцэгс чуулсан мэт харагдах бөгөөд гарааны зурхай руу явж одлоо. Харин сэрвээний өндөрт тэнцээгүй морины хүүхдүүд “Улсын наадамд анх удаа уралдах гэж байна шүү дээ. Уралдуулчих л даа гуйж байна” гэх дуу хамгаас сонсогдож байв. Бараг 120 гаруй хүүхэд морин нь сэрвээний өндрийн хэмжилтэд тэнцээгүйгээс болж ногоон асарт багтаж ядан сууцгаана. Зарим нь уйлж “Ахаа дахиад ганцхан удаа хэмжээд өг л дөө. Ядаж уяач ах руу минь залгаад өг. Мөнгө авсан эрлийз морьдоо аягүй бол та нар уруулдуулж байгаа даа. Тэр гарч буй хул хязаалан харваас эрлийз байна. Харин минийх бол жинхэнэ монгол адуу. Өчигдөрхөн хэмжиж үзэхэд 136.3 байсан. Та нар толгойг нь өргөж байгаад хэмжээд байна ” гэцгээж байлаа. Тиймээс бид хурдан морьдыг хэрхэн хэмжиж байгааг очиж харсан юм. Баяр наадмын шинэчилсэн хуулиар хурдан морьдыг хүний оролцоогүй лазер төхөөрөмжөөр хэмжинэ хэмээн тусгасан билээ. Энэ тухай Хууль зүйн сайд Х.Нямбаатар хүртэл олон нийтэд мэдээлсэн удаатай. Харин Хүй долоон худагт лазер төхөөрөмж нэг ч ширхэг байхгүй байлаа. Тухайлбал хүний оролцоотой механик төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжиж байв. Энэ тухай албаны хүнээс тодруулахаар асуусан боловч хариулт эс өгсөн юм. Харин морин сэрвээний өндрийн хэмжилтэд тэнцээгүй уяачид дараах дараах мэдээллийг өглөө. Тэд “Монгол төрийн наадмын хурдан морины уралдаан бөх шиг л бөөн луйвар орж байна. Сэрвээгээр өндрийг хэмжиж байгаа нь буруу биш. Гол нь хэмжих хэрэгтэй шүү дээ. Яагаад буруу гэж байна гэхээр цэвэр цусны монгол аварга, гүүнээс гарсан төл хасагдчихлаа. Энэ зөв хэмжилт мөн үү. Харин толгой, сэрвээ, зоо нуруу гээд харахад л илт байгаа эрлийз морьд гарааны зурхай руу явчихлаа. Монгол төрийн минь наадам зөв явбал жирийн малчин уяачид баярлах байна. Миний хязаалан сунгаанд дандаа өнгөнд давхиж байсан. Аягүй бол бодлогоор хассан биз” гэлээ. Тэдний ярьж байгаа үнэхээр үнэн бол харамсалтай. Сэрвээний өндрийг буруу хэмжсэнээс болж “Гарьд магнай” кинонд гардаг шиг “Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу” гэдэгтэй адил зүйл болж жирийн эгэл жирийн уяачид хохироогүй л байгаасай.

Удалгүй алтан дөрвөн туурайгаараа их талын тоосыг тэнгэрт тултал босгон, газар доргитол нүргэлсээр барианы зурхай руу дөхөж байлаа. Жигүүртэй мэт дүүлж яваа хурдан хүлгүүд барианд ороход юу удах билээ. Хурсан олны уухай түрлэг сонсогдож, уул хүнгэнэн дуулсаар магнайдаа тоогүй хурдалж буй хүлгүүдийг тослоо. Хурдан хязаалангийн түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Д.Одхүүгийн зээрд үрээ хурдалсан бөгөөд 519 дугаартай, 12 настай Э.Зол-Эрдэнэ хүү унаж цэнгэлийн манлай болсон юм. Араас нь Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр хурдаллаа. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд хурдалсан бол тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр хурдан хязаалангийн уралдааныг тэргүүллээ.
Энэ үеэр бид аман хүзүүнд хурдалсан Говь-Алтай аймгийн Халиун сумын Л.Пүрэвдоржийн хээр үрээний уяа сойлгыг тааруулсан уяач Б.Батмагнайгаас сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр “Энэ хээр үрээ манай дүү Б.Амгаланбаатарын унаган адуу. Дүүгийнхээ унаган адууг төрийн их баяр наадамд айрагдуулсандаа маш их баяртай байна. Хээр үрээний эх тал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай. Өнө эртний түүхтэй монгол наадамдаа хурдан хүлгээ айрагдуулсандаа баяртай. Монголчууд та бүхэн минь хотол олноороо сайхан наадаарай” гэв.
Удалгүй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхай руу гарсан бөгөөд хязаалан насны морьд гарааны зурхай руу гардагтай адил зүйл тохиолдсон юм. Олон хурдан хүлгүүд хасагдаж, хүүхдүүд хасагдсан морио унаж хаашаа тойрон орохоор завдаж байлаа. Мөн хурдан шүдлэн сэрвээний өндрийн хэмжээсэнд орж дууссаны дараа уяачид баяр наадмын комисст хандан хасагдсан хязаалан насны морьдоо дахин хэмжүүлсэн юм. Хэмжиж үзэхэд сэрвээг нуруу хэмжих нь тогтоогдсон бөгөөд байр наадмын комиссын гишүүд “Мориныхоо хөлийг тэгшхэн зогсоогооч” гэдгээс өөр үг хэлж чадахгүй мэлэлзэж байлаа. Мөн камерын дүрс бичлэгт сэрвээнд тулгаж авахгүй нэг хуруу тээш хэмжсэн нүднээ илт харагдаж байв.
Хээрийн салхийг зүсэн хурдан шүдлэнгийн хуралдаан барианы зурхай руу давхин орж ирлээ. Моринд хайртай түмэн олон гийнгоолон тослоо. Хурдан шүдлэнгийн хуралдаанд “Шунхлай групп” ХХК-ийн ерөнхий захирал П.Батсайханы зээрд халзан үрээ түрүүлж, түмэн олноо баярлуулсан бол аман хүзүүнд Улаанбаатар хот Баянгол дүүргийн Далайн Батбаатарын хул үрээ хурдлалаа. Гуравт Төв аймгийн Зуун мод сумын Самбуугийн Батдоржийн халтар үрээ, дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хонгор халзан хүрээ, тавд Завхан аймгийн Цагаан чулуу сумын харьяат Монгол Улсын манлай уяач Балдоржийн Баярдоржийн хээр зүсмийн адуу айргийн тавд хурдлалаа. Бид энэ үеэр түрүү магнайд хурдалсан Тогоруу зээрд халзан шүдлэнгийн эзэн П.Батсайхан баярын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Миний унаган үрээ түрүүллээ. Өнгөрсөн жил зүүн бүсийн наадам зургаад давхиж, биднийг баярлуулсан. Энэ жил улсын баяр наадамд түрүү магнай болж, түмэн олноо баярлуулсанд нь баяртай байна. Тэр жил Д.Онон ахаас нэг гүү авч байлаа. Унагандаа дагаж ирсэн миний унаган адуу. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон ахдаа, Тод манлай О.Батбилэг ахдаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Монголынхоо ард түмэнд сайхан баярлаж, сайхан наадахыг ерөөе. Ард түмнийг минь морины босоо цагаан хийморь ивээх болтугай. Наадам сайхан эхэллээ дээ" гэсэн юм.

Баяр наадмын шинэчилсэн хуулиар хурдан морьдыг хүний оролцоогүй лазер төхөөрөмжөөр хэмжинэ хэмээн тусгасан билээ. Энэ тухай Хууль зүйн сайд Х.Нямбаатар хүртэл олон нийтэд мэдээлсэн удаатай. Харин Хүй долоон худагт лазер төхөөрөмж нэг ч ширхэг байхгүй байлаа. Тухайлбал хүний оролцоотой механик төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжиж байв.
Хурдан морины уралдаан дууссаны дараа хурсан олон юу юугүй тарч одсон бөгөөд уяачид мөн өөрсдийн гал руу явцгааж маргааш уралдах мориныхоо зүг явцгаасан юм. Хүй долоон худагт эхэлсэн үндэсний баяр хурдан уралдаан нар, хур тэгширсэн сайхан өдөр боллоо. Наадамчин олон өргөнөөр ирж баяр, гунигийн нулимстай болж өндөрлөлөө.
| СУРВАЛЖИЛГА: ТӨМӨР ШУГАМААР МОРИНЫ СЭРВЭЭ ХЭМЖИЖ, УЯАЧ, УНААЧ ХОЁР УЙЛСАН ХҮЙ ДОЛОО ХУДАГИЙН НЭГ ӨДӨР |
|
Таеквондо-гийн шигшээ баг шинэ заалтай боллоо
2025-12-13 09:08:39
Таеквондо-гийн 2026 оны Азийн аваргад өрсөлдөх тамирчид тодорлоо
2025-12-13 08:52:37
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |