Монголын үндэсний бөхийн холбооны мэдээлснээр баяр наадмын шинэчлэсэн хууль батлагдвал нөхөн цол авах 63 бөх байгаа аж. Ардын хувьсгалын ойн баяр тэмдэглэж ирснээс хойш бөхчүүдэд харилцан адилгүй цол олгосон байдаг. Энэ нь нийгмийн гарал, эрхэлж байсан ажлаас нь шалтгаалан ялгавартай хандаж ирсэнтэй холбоотой гэж хэмээн бөх сонирхогчид ярьдаг. Жишээлбэл лам хүн түрүүлэхэд цол олгодоггүй байсан гэх мэт баримтууд бий. Мөн 2006 оны улсын баяр наадам түрүүлсэн Д.Сумъяабазар арслан цол хүртэх байсан ч үзэгч олны хүсэлтээр аварга цол хүртсэн байдаг. Харин Монгол Улсын гарьд П.Сүхбат 1991 онд найм давж үзүүрлэсэн юм. Өмнө нь цол олгож байсан хуулийн дагуу бол арслан цол хүртэх байсан бөгөөд шинэчлэн найруулах хуулийн дагуу арслан цолоо хүртэх боломж бүрдэх юм.
Нөхөн цол хүртэх боломжтой бөхчүүдийн ихэнх нь өдгөө амьд биш. Мөн зарим нэг бөхийн ар гэрийн хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд олгох ёстой байсан цолыг нь олгуулах тухай асуудлаар хандаж байсан тохиолдол цөөнгүй байдаг. Үүнээс гадна, одоогийн байдлаар допингийн асуудалд холбогдсон 39 бөх байна. Үүнээс барилдах эрхээ хасуулсан зургаан бөх буй юм. Нэр дурдвал Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Уртнасан. Б.Хадбаатар, Б.Лхагвадорж, Д.Ням-Очир нарын зургаан бөх Монголын үндэсний бөхийн холбооны шийдвэрээр барилдах эрх нь хасагдсан байдаг.
Тиймээс Баяр наадмын шинэчлэгдсэн хууль батлагдвал ямар, ямар бөхчүүд нөхөн цол хүртэх талаар танилцуулж байна.
АВАРГА О.БАЛЖИННЯМ

Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням нь 1960 онд Увс аймгийн Наранбулаг суманд төржээ. 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчин. 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн байдаг. Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар тав давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол АХ-ын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн юм. Тэрбээр улсын наадамд 17 удаа шөвгөрчээ. Мөн сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан тамирчин юм.

Анх 1987 онд бөхөөр хичээллэж эхэлсэн тэрбээр араас нь хөөж, хугацаа хожихын төлөө ихэд мэрийдэг байсан гэгддэг. Мөн чөлөөт бөхөөр Атланта, Сиднейн олимпод оролцож байсан юм. Үүнээс гадна 1996 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 1997 оны Зүүн Азийн наадмын алт, 1998 онд Азийн наадмын мөнгөн медаль тус тус хүртэж байлаа.
1996 онд олимпод оролцох тамирчид улсын наадамд барилдахгүй гэсэн шийдвэр гарч байв. Энэ үед олимпийн тамирчин бэртвэл хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж гарын үсэг зураад зодоглож долоогийн даваанд Ц.Цэрэнпунцаг зааныг давж заан цол хүртэж байсан юм. Үүний дараа 1998, 1999 онд найм давж үзүүрлэж 2003 онд дахин найм давж улсын гарьд цолны эзэн болж байв. Харин 2006 оны Улсын их баяр наадамд арав давж түрүүлж аварга цолыг хүртэж байлаа. Тэрбээр их шөвөгт Г.Өсөхбаяр аваргыг, үзүүр түрүүнд Д.Азжаргал арсланг давж үзэгч олны хүсэлтээр аварга цол хүртсэн юм.
.jpg)
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол улсын гарьд гавъяат тамирчин П.Сүхбат ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчин байлаа. Тэрбээр багаасаа Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигдаж гэгддэг. 1982 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга оролцож "Шандас" цол авснаар бөх сонирхогчдын танил болсон нэгэн. 1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртэж байв. Мөн 1986 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан, 1988 оны улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр начин цолыг 24 насандаа хүртэж байв. Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд П.Сүхбат 1991 оны наадамд 8 давж үзүүрлэсэн амжилтаараа уг цолыг хүртжээ

Монгол Улсын арслан Д.Азжаргал 1978 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төржээ. Түүний аав Б.Дагвадорж нь Булган аймгийн арслан бөгөөд Даншигийн алдарт аварга Шагдарын Лувсанжамбаа, Шагдарын Намхай нарын төрөл удам гэгддэг. Мөн Азжаргал арслангийн ах дүү хоёр аймгийн арслан цолтой бөхчүүд байдаг юм.
АМЖИЛТУУД:
· 1997 онд Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан
· 2002 онд Улсын наадамд тав давж Улсын начин
· 2006 онд Улсын наадамд ес даван үзүүрлэж улсын арслан
· 2011 онд Улсын наадамд тав давж өсөх идэр чимэг
· 2012 онд Улсын наадамд тав давж улам нэмэх чимэг

Архангай аймгийн Булган сумын харьяат үндэсний бөхийн улсын арслан, гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ. Түүнийг бөхчүүд жинхэнэ жудагтай эр хэмээдэг.
АМЖИЛТ:
1991 онд тав давж улсын начин болов
1992 онд найм давж үзүүрлэн улсын заан болсон
1993 онд найм давж үзүүрлэсэн
1994 онд найм давсан
1995 онд найм давж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн
1996 онд найм давж үзүүрлэсэн
1997 онд найм давж үзүүрлэсэн
1998 онд зургаа давсан
1999 онд зургаа давсан
2000 онд зургаа давсан
2001 онд зургаа давсан
2002 онд зургаа давсан
| БАЯР НААДМЫН ШИНЭЧЛЭГДСЭН ХУУЛИАР ЦОЛОО НЭМЭХ БӨХЧҮҮД |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |