-30 НАС ДӨНГӨЖ ГАРААД ХАРЬЦГААЧИХАВ УУ, ЭСВЭЛ ОЛНЫ ХЭЛ АМНААС АЙХДАА СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН НЬ НӨЛӨӨЛӨӨД УНААД БАЙНА УУ-
Улсын наадмын түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн гэгдэж, барилдах эрхээ найман жилээр хасуулаад байгаа. Гэхдээ тэрбээр “Би сэргээш хэрэглээгүй, миний шинжилгээг сольсон” гэх тайлбарыг өгсөөр байгаа. Мөн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага цол хүртсэн Б.Бат-Орших нарын бөх сэргээш хэрэглэсэн хэрэгт нэр холбогдож, ард түмнээс уучлалт гуйж байгаа нь гэж толгой тонгойсхийгээд өнгөрсөн нь саяхан. Өөрөөр хэлбэл, бөхөд хайртай монголчуудын сэтгэлийг гонсойлгосон энэ мэдээ сүүлийн жилүүдэд тасраагүй билээ.

Манай улсын хувьд допингийн шинжилгээг БНСУ руу явуулж, шинжлүүлдэг. Үнэхээр шинжилгээ хийлгэх процесс нь удаан явагддаг юм уу, аль эсвэл Бөхийн холбоо, Допингийн эсрэг Үндэсний төвийнхөнд шуурхай зарлах сонирхол байдаггүй юм уу гэх хардлага бөх сонирхогчдын дунд удаан үргэлжилж байна. Арга ч үгүй юм л даа, наадмаас хойш нэлээд хэдэн сарын дараа шинжилгээний хариу нийтэд ил болдог. Энэ хугацаанд хэнээс допинг илэрч, хэн цэвэрхэн мултарч байгааг тодорхой мэдэж чаддаггүй байх талтай. Олон нийтэд ил болсон нь дээрх нэрс боловч хэн нэгэн албан тушаалтны шүүгээнд сэргээш хэрэглэсэн нь батлагдсан үүнээс ч олон нэр байхыг үгүйсгэх аргагүй юм.

Жишээ нь, Үндэсний баяр наадмын үзүүр, түрүүний бөхчүүдийн таамагт сүүлийн хэдэн жил багтаж ирсэн Улсын арслан Ц.Содномдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглосон нь олны анхаарлыг татаад байсан ч хоёрын даваанд аймгийн заан Ц.Бямба-Отгонд унасан. Мөн тус барилдааны хоёрын даваанд аварга П.Бүрэнтөгс аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон юм. Энэхүү баримтуудаас харвал хэн нэгэн даргын шүүгээнд дарагдаастай допингтой бөхийн жагсаалтад аварга П.Бүрэнтөгс, арслан Ц.Содномдорж нар багтаж байж магадгүй гэх таамаг бөх сонирхогчдын дунд бий болоод байна. Үүнээс өмнө Ц.Содномдоржийг “Лухагар хар биеэ допингоор зодож, хагас галзуурсан бөхчүүдтэй барилдсаар тэнхээ нь тасарч, сэтгэл нь ч тамирдаж гүйцлээ” хэмээн бөх сонирхогчид өмөөрч байсан бол аймаг, сумын цолтой бөхчүүдэд өвдөг шороодсоноос нь хойш энэхүү хандлага нь эрс өөрчлөгдөж, "Олны хэл амнаас айгаад сэргээш хэрэглэхээ больсон чинь бяргүй амьтан болчихов уу" гэх хардалт хүртэл сошиалд түгсэн гэнэ.

Цагийг эзэлсэн аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар цолоо баталж чадахгүй, тэр дундаа түрүүлчихээд дараа жил нь улсын баяр наадамд тав давж чадахгүй бөхчүүдийн тухай нэлээд хатуу байр суурьтай байсан гэдэг. Үүний бас нэгэн жишээ бол, ааг, омог эр бяраа гайхуулж даян аварга цол хүртсэн Н.Батсуурь аваргын бяр дууссан уу, эсвэл хэрэглэдэг эм тарианых нь үйлчилгээ дууссан уу яасан юм бүү мэд. Хэл ам хийж, Бөхийн өргөөнд малгайгаа хүртэл орхин гарч байсан аварга маань "Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулсан Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодсон. Мөн тус сумын заанд арслан Р.Пүрэвдагва нэгийн даваад унасан. Тухайлбал, бөхөд хайртай монгол түмний маань хайрлаж хүндэлдэг арслан, аварга хоёр сумын заанд дараалан ташраараа унасан хэрэг.

Хуучин цагт аварга, арслангуудыг тавын даваанаас өмнө унахыг тийм ч их хараад байдаггүй байсан билээ. Гэтэл сүүлийн хоёр жил нүдний гэм мэт байсан үзэгдэл нүдэн дээр цэцэглэж эхэллээ. Энэ бүхэн юутай холбоотой вэ. Сэргээшийн замбараагүй хэрэглээ багассаных уу, эсвэл эр бяр ааг омог нь дуусч байгаагийнх уу. Эсвэл “Цаст уулын цагаан бар цаг нь ирэхээр шоргоолжинд идүүлнэ” гэдэг амьдралын үнэнд бөхчүүд минь ийм эрт гүйцэгдэж байгаа нь энэ үү. Юутай ч юу юу ч болоогүй байхад л ташраараа ханаралдаад л унацгаагаад байдаг боллоо.
| Хий нь гарсан гүзээ шиг аварга, арслангууд нэг, хоёрын даваанд сум, аймгийн цолтнуудад ташраараа “нурчихдаг” болжээ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |