• Өнөөдөр 2025-03-10

ОУХМ Б.Баасанхүү “Тель Авивын их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2022-02-18,   820

Жүдо бөхийн “Тель Авивын их дуулга” тэмцээн энэ сарын 17-ны өдөр Израилийн Тель Авив хотноо эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнээс Олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү 48 кг барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр , Парисын их дуулга 2022” тэмцээнээс мөнгөн медаль эх орондоо авчирсан юм.

Ташрамд дурахад, Б.Баасанхүү эргэлт.мн сайтад ярилцлага өгөхдөө “ барилдах бол миний хобби байсан. Одоо бол барилдах нь миний ажил болсон.  Жүдо бол хүндлэлийн спорт. Тиймдээ ч өрсөлдөгч байна уу, дайсан байна уу хамаагүй толгой мэхийн ёсолдог. Энэ бол ёс суртахууны , хүн ёсны хүндэтгэл” хэмээж байсан юм.


ОУХМ Б.Баасанхүү “Тель Авивын их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188