Хэт холын зайн гүйлтийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Бямбаагийн Буджаргалтай ярилцлаа.
-Тайланд Улсад зохиогдсон хэт холын зайн гүйлтийн тэмцээнд түрүүлсэнд тань баяр хүргэе. Манай мэдээллийн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Бямбаагийн Буджаргал гэдэг. 38 настай, залуу тамирчин. Гүйлтийн спортоор 20 гаруй жил, үүнээс хэт холын зайн гүйлтээр 10 гаруй жил хичээллэж байна. Энэ хугацаанд хэт холын зайн гүйлтийн 10 гаруй тэмцээн, уралдаанд оролцсон. Үүнээс хамгийн ойрхон зайн гүйлт бол 12 цагийн буюу саяхан Тайландад болсон тэмцээн байгаа. Дээшээ 6-10, бүр 50 хоногийн гүйлтийн тэмцээн бий. Энэ бүх уралдаан тэмцээний дүнд би дэлхийн таван удаагийн аварга болсон байна.
-Спортын олон төрөл бий. Яагаад олон өдрийн гүйлтээр хичээллэх болсон юм бэ?
-Би Өмнөговь аймгийн уугуул иргэн. Бага байхаасаа л хурдан гүйдэг, энэ спортоор хичээллэх дуртай, хол зайнд сонирхолтой байсан юм. Анх 2008 оноос гүйлтээр хичээллэж, Улаанбаатараас-Бээжин хүртэл 1500 км газрыг нэг сарын хугацаанд туулсан. Үүнээс хойш л олон өдрийн гүйлтээр хичээллэх болсон. Ингээд 2014 онд Нью-Иорк хотод хамгийн анхны тэмцээндээ орж байлаа.
Одоо бодоход сайхан, дурсамжтай байдаг юм. Өнөөдөр таван километр гүйсэн бол маргааш зургаан километр болгож ачааллаа нэмэгдүүлдэг. Нэг үгээр, гүйлтийнхээ километрийг цааш нь ахиулж, аль болох холын зайд гүйж, өөрийгөө улам хөгжүүлэх сонирхолтой. Ер нь нэг байрандаа удаан тогтолгүй үргэлж ахиж, дэвшиж, өөрийгөө хөгжүүлэхийг ажил, амьдралдаа зарчим болгодог.
-Өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд тань ямар бэрхшээлүүд тулгарч байв. Басхүү түүнийг хэрхэн даван туулсан бэ?
-Санхүүгийн бэрхшээл, тэмцээний арга барил мэдэхгүйн зовлон гээд их бэрхшээл тулгарна. Яагаад гэвэл манай улс гэлтгүй дэлхийн ихэнх улсад энэ спортоор хичээллэдэг хүн тун ховор байдаг учир туршлага судлах, хуваалцах хүн цөөхөн байдаг. Олон өдрийн гүйлтийн спорт нэлээд хэцүү, хэр баргийн хүн зориглож хичээллэдэггүй, тэгсэн ч амжилт гаргах нь ховор. Тиймээс хувь хүний өөрийн сэтгэлийн чин зориг гэдэг л их чухал. Өөрөө өөртөө үнэнч байж, дотоод хүч сайтай байх л хэрэгтэй. Хэчнээн хөл гар өвдөж, ядарч зовсон ч өвчнөө мартаад цаашаа гүйдэг чадвар л чухал. Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргана гэдэг миний хамгийн том зорилго.
Тэмцээж үзэж байгаа гадаадын иргэд надад “Чи бол Чингисийн монгол, чиний цусаар Чингисийн монгол цус урсаж байгаа. Тийм учраас чи ялалт байгуулж чадна” гэж хэлдэг юм. Ингэж хэлэхийг нь сонсоод яалт ч үгүй хүч ороод, цааш улам хүчтэй гүйсээр л байдаг. Нью-Иорк хотын их сургуулийн нэгэн багш миний хөлийг боохдоо “Чи аварга болно шүү” гэсэн. Яагаад гэтэл “Чингис хаан энэ дэлхийн хамгийн агуу баатар байсан. Чи түүний үр удам учраас аварга болох ёстой. Америкчуудад тийм агуу ген байхгүй” гэж намайг огшоож, хүч өгч байсан.
-Дэлхийн аварга болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Олон өдрийн гүйлтийн тэмцээнд хамгийн анх 2014 онд оролцож байлаа. Зургаан хоногт 485 километр гүйж, тавдугаар байр эзэлж байсан. Туршлагагүй, дээрээс нь бэлтгэл тааруу байхдаа оролцсон хэрнээ чамлахааргүй амжилт гаргасандаа баярласан.Тухайн үед тэмцээний зохион байгуулагчдын зүгээс “Ази тивээс анх удаа энэ тэмцээнд оролцож, ийм амжилт гаргалаа” гэж урам өгч байсан. “Wall street journal” сэтгүүлийн нүүрэнд улсынхаа далбааг барьчихсан байгаа зургаа мөнхөлж байлаа. Энэ мэт зүйлсээс хүн урам авдаг юм билээ. Анх удаа оролцсон тэмцээндээ амжилт гаргаж, цом аваад, онцгой хүнээр тодорсон доо их баяртай байсан.
2015 онд 10 өдрийн гүйлтийн тэмцээнд оролцож, 790 километр гүйж байсан. 2016 онд 10 өдрийн, 970 орчим километрт бас оролцож байлаа. 2017 онд 1189 километр гүйж анх дуу хэт холын зайн гүйлтийн тэмцээнд түрүүлж байлаа. Тэр үед үнэхээр ядарч, зутарсан. Ёстой л нөгөө амь наана уу, там цаана уу гэдэг шиг л юм болсон. Тэр үеийн сэтгэл зүйг ярихаас ч зүрхшээмээр байдаг. Би өөртөө заавал нэгдүгээр байранд орно гэж хатуу тангараг өргөсөн. Нэгт орж чадахгүй бол үхсэн ч хамаа байхгүй, нэг бол түрүүлэх, үгүй бол үхэх гэж өөрийгөө дайчилсан. Ингэж өөрийгөө шахаж байж л аварга болсон. Гэхдээ сэтгэл зүйгээ урьдчилаад бараг хоёр жилийн өмнөөс бэлдсэн. Барианд орохдоо Монгол Улсаа сурталчилахын тулд далбаагаа бариад гүйхээс гадна өөртөө баатарын төмөр хувцас хийлгэснээ барианд орохоос 300 метрийн наана өмссөн. Үүгээрээ онцлог тэмцээн болсон гэж боддог.
Мөн 2019 оны наймдугаар сард болсон зургаа хоногийн гүйлтэд 780 гаруй километр гүйсэн. Мөн тус оны арванхоёрдугаар сард зургаан хоногийн 834 километрийн гүйлтэд түрүүлж, Ази тивийн анхны рекордыг тогтоож, аварга болсон доо.
-Хэт холын зайн гүйлтийн спортын онцлог нь юу вэ?
-Бие махбодийн хүч чадал 5,10, 20 км гүйгээд дуусдаг бол үүнээс цаашихыг яаж туулах гэдгийг сэтгэл зүйгээрээ л удирддаг. Тиймээс л хэт олын зай, олон өдрийн гүйлтийг цэвэр сэтгэл зүйн спорт гэж болно. Өөрөө өөрийгөө ялан дийлэх процесс явагддаг. Гүйх явцад хөл гөр, бөөр гээд биеэ чагнаж өвдөхөөс гадна үнэхээр шантартал, болъё гэтэл өвдөх үе ирнэ. Жишээ нь, гүйж байх үед хумс салж унах ч юм уу энэ мэт бүхий л өвдөлт, зохиурыг тэсэх хэрэгтэй болно. Баяр жаргалтай гэхээсээ зовж, ядрах нь хамгийн их.
Тэмцээний онцлог гэх юм бол арван өдрийн гүйлтийн тэмцээн байлаа гэхэд өдөр, шөнө тасралтгүй гүйдэг. Өнөөдөр өглөөний 10.00 цагт тэмцээн эхэллээ гэж бодоход 234 цаг буюу арван өдрийн турш тасралтгүй гүйж байж тэмцээн дуусдаг. Гүйх хугацаанд хэдэн удаа амралт авах, хоол идэх, алхах уу, мөлхөх үү энэ бол тухайн тамирчны дурын асуудал. Тэдэн минут амарна гэж цаанаас нь тогтоодоггүй. Тамирчид нэг километрийн тойрог замаар гүйдэг. Мэдээж шүүгчид, камерийн хяналт шалгалт гээд дэлхийн томоохон тэмцээн учир нарийн явагддаг. Тэмцээн өрнөх үед цаг агаар яаж ч өөрчлөгдөж болно. 2019 онд Нью-Иорк хотод болсон 10 өдрийн гүйлтийн тэмцээнд 222 километр гүйж аварга болсон. Тухайн үед 10 хоногийн долоон өдөрт нь усархаг бороо орсон болохоор бага зэрэг хэцүү байсан.
-Энэ спортын хамгийн дээд рекордыг аль улсын тамирчин тогтоосон байдаг юм бол. Түүнийг эвдэх зорилго бий юү?
-6, 10 хоногийн гүйлтийн дээд рекордыг Австралийн тамирчин, Грек гаралтай Янус Кросс гэж хүн эзэмшдэг. 10 хоногт 1553 км, зургаан хоногт 1036 километр гүйсэн байдаг. Энэ хүний рекордыг эвдэх зорилготойгоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Мөн дэлхийн хамгийн холын зайн гүйлт буюу 5000 километрийн гүйлт байдаг. Энэ гүйлтийн рекордыг Финландын тамирчин эзэмшдэг бөгөөд 40 хоног, есөн цаг гүйсэн байдаг. Мөн энэ хүний амжилтыг эвдэх зорилготой байгаа. 38 хоног есөн цаг эсвэл 40 хоног найман цаг гэдэг ч юм уу ямартай ч бэлтгэл сургуулилалтаа сайн хийгээд хэт холын зайн гүйлтийн дээд рекордыг шинэчилнэ. 5000 км-ын гүйлтийг гүйцэтгэх хугацаа хамгийн ихдээ 52 хоног байдаг бөгөөд 900 метрийн тойрог замаар гүйнэ.
-Алтан медаль авах, дэлхийн аварга болох тэр үеийн мэдрэмж үгээр хэлшгүй сайхан байдаг байх?
-Анх удаа 2017 онд аварга болоод алтан медаль авах үеийн мэдрэмж тийм ч гоё байгаагүй. Яагаад гэвэл өдөржин шөнөжин гүйгээд ирэхээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй, дээрээс нь тэмцээн дуусах сүүлийн өдөр аварга болох нь тодорхой болчихдог учраас баярлаж, бахархах мэдрэмжээ шагнал авахаасаа өмнө түрүүлээд мэдэрчихсэн байдаг. Зарим үед сэтгэл гутрах үе ч байдаг. Яагаад гэвэл үүнээс илүү сайн гүйж, рекорд тогтоох ёстой байсан гэх мэт бодол төрдөг юм.
| Б.Буджаргал: Хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг эвдэнэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |