Чөлөөт бөхийн -62 кг жинд зодоглосон Х.Болортуяа Энэтхэгийн тамирчин 19 настай Сонам Сонамтай 2:2 харьцаагаар тэнцсэн ч, бүхэл оноогоор ялж шөвгийн наймд шалгарлаа. Эхний үед хоёр тамирчин харилцан хамгаалсан барилдаан хийсэн бөгөөд Сонам манай тамирчныг дэвжээнээс түлхэн гаргаж, нэг оноо авсан. Харин хоёрдугаар үед манай тамирчин ард нь гарч, хоёр оноо авснаар тэргүүлж эхэлсэн бөгөөд бүхэл оноотойгоороо яллаа.
Тэрбээр шөвгийн наймд Пан-Америкийн аварга Бразилын Лайс Нунес болон дэлхийн аварга, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейн нарын ялсантай барилдана. 25 настай Х.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн сүүлийн буюу ес дэх эрхийг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дөрөвдүгээр сард болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.
ОУХМ Х.Болортуяа Энэтхэгийн тамирчинг ялж, шөвгийн наймд шалгарлаа |
|