• Өнөөдөр 2025-06-25

"Хархорум" олон улсын кино наадмыг "Гарьд магнай" киногоор нээнэ

2025-06-25,   213

           Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зургадугаар сарын 27-оос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товложээ. Энэ жилийн  “Хархорум” олон улсын кино наадмыг “Гарьд магнай” Монголын уран сайхны киногоор нээхээр болсон байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар найруулагчийн найруулсан гурван магнайн нэг болох "Гарьд магнай" киноны зохиолыг Д.Хишигт, Ш.Сүрэнжав нар бичсэн байдаг. Тус киноны Далайцэрэнгийн дүрд Д.Батдорж, Молиго Очирт жүжигчин Д.Алтангэрэл, Равсалын дүрд Ардын жүжигчин Б.Магсаржав тэргүүтэй уран бүтээлчид оролцсон байдаг.

"Хархорум" олон улсын кино наадмыг "Гарьд магнай" киногоор нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188