Бидний хүүхэд насны салшгүй нэгэн хэсэг бол яахын аргагүй анимейшн хүүхэлдэйн кинонууд мөн билээ. 2010-аад оны үеэс эхлэн япон аниме цувралууд ч эрчийг авч өнөөдрийг хүртэл нэгэн том соёл болтлоо хөгжөөд байгаа. Бидний үзэж эхэлсэн анхны аниме хүүхэлдэйн нэг Доремоныг тэгвэл эргэн нэг санацгаая. Доремон бол японы манга зураач Фужико Фужиогын алдартай манга, аниме дүр юм. Тэрээр XXII дүгээр зуунаас Нобита гэх хүүд туслахаар тухайн цаг үед очдог. Доремон нь анх шар өнгөтэй робот муур байсан ба өөртэйгөө адилхан робот хулганад чихээ хазуулж өнгө хувиртал уйлснаас болж бидний танил цэнхэр өнгөтэй, дугуй толгойтой робот муурын дүр төрх бүрдсэн гэж хэлж болно.
Түүний 4D халаасанд маш олон сонирхолтой төхөөрөмжүүд байдгаас “Хаашаа ч хүрэх хаалга”, “Цаг хугацааны машин”, “Нисдэг сэнс” зэрэг нь илүү алдартай. Анхны манга нь 1969 онд хэвлэгдэж байсан бөгөөд түүнээс хойш 45 цуврал гарчээ. Анхны аниме цуврал нь 1979-2005 оны хооронд цацагдаж байсан бол 2005 оноос дүрслэл болон дуу оруулалтад шинэчлэл хийж байжээ.
.jpg)
Хамгийн анхны бүрэн хэмжээний кино 1980 онд “Doraemon:Nobita’s Dinosour” нэрээр гарснаас хойш 40 орчим кино гарсан гэдэг. Хамгийн сүүлд 2023 онд “Doraemon:Nobita’s Sky Topia” кино нь гарсан. Дэлхий даяар 30 гаруй хэл дээр орчуулагджээ. Тус киног Пакистан Улсад хүүхдийн залхуурлыг сэдэлжүүлсэн гэх шалтгаанаар хориглосон байдаг.
Доремоны талаар олон цуу яриа, таамаг байдаг. Үүнээс хамгийн алдартай нь Доремон бол ямар ч найзгүй хүнд өвчтэй хүүгийн төсөөллийн найз бөгөөд үүнээс сэдэвлэн хүүгийн дурсгалд зориулж энэхүү аниме бүтээгдсэн гэж үздэг. Энэ яриаг хэн ч үгүйсгэж байгаагүйгээс одоог хүртэл яригдсаар байгаа юм.
| Ирээдүйгээс ирсэн найз Доремон |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |