Ойрын жилүүдэд бид ийм хайр дүүрэн уран бүтээл цөөн үзсэн байх аа. Гэр бүлийн хайрын тухай өгүүлэх кино олон ч анги бүрдээ хайр, уучлал, ойлголцол, итгэлцлийг дуугарсан нь бараг үгүй шүү дээ. Үүгээрээ "Өвөөгийн хайр" уран сайхны кино үзэгчдэд хайрыг мэдрүүлж чадаж байна. Тамир эхнэр, хүүхдүүдээ аз жаргалтай, элбэг хангалуун, юунд ч санаа зовохгүй амьдруулах гэж хичээдэг ч өр ширэнд орж, унаж, босож яваа жирийн нэг сайн аав, сайн хань. Басхүү сүйхэйтэй сэргэлэн нэгэн. Заримдаа хүмүүс өөр дээрээ хариуцлага үүрэхгүйгээр "Амьдрал угаасаа ийм. Энэнээс илүү яах вэ дээ" гэх зэргээр амьдралд ханддаг.

Тамир бол тийм нэгэн биш. Тэр хэчнээн баларч байсан ч хайртай хүмүүсээ хамгийн сайхан байлгахын төлөө өөрийгөө зориулж, зольж чаддаг эр хүн. Харин түүний хань Чука. Ухаалаг, тайван, үзэсгэлэнтэй эмэгтэй. Олон эмэгтэй үзэгч түүний дүрээс асуудалд хэрхэн хандаж болдгийг, юу ч болсон ямархан эерэг, зөөлнөөр даваад гардгийг үлгэр аван үзэж буй гэдэгт итгэлтэй байна. Ээж, эмэгтэй хүн гэхээрээ үглэдэг гэх нийтлэг ойлголт бидэнд бий. Чука үзэгч надад бол тэр бүхнийг эвдсэн, дөлгөөн эмэгтэй. Мөн эмэгтэй хүн хүлээцтэй, даруу, ухаалаг, хүмүүсийг ойлгодог байхад хань нөхөртөө хэчнээн дэм тустай байдгийг түүний дүрээс ч бас харж болохоор байна.

Өөр өөрийн ертөнц, хүсэл мөрөөдөл, адал явдал, хэрсүү, сэргэлэн, томоогүй зангаараа өдөр бүрийг туулж яваа Соко, Тэмка, Нандика нар бол гарцаагүй киног амт оруулж буй чухал гол дүрүүд. Аав, ээжийнхээ чихнээс хонх уядаггүй, тэднийг цоллуулдаггүй, үгүй ядаж асуудал тулгарахад тэдэнд ханддаггүй хүүхэд гэж үгүй. Өсвөр нас болон бага ангийн сурагчдад тулгардаг, тэдэнд тохиолддог бүх л зүйлс тэдний дүрээр дэлгэцнээ дэлгэгдэж, эцэг, эхчүүд болон ойролцоо насны хүүхдүүд гарцаагүй өөрсдийгөө үзэж суугаа. Энэ л кино урлагийн ид шид, гайхамшиг. Мэдээж киногоороо зүгээр л нэгэн гэр бүлийн өдөр тутмын амьдралыг харуулна гэвэл бас жаахан дутмаг болно. Үүнийг тус киноны зохиолыг нь бичиж, найруулсан Д.Болорцэцэг уран бүтээлч нэгэн үйл явдлаар холбосон нь Тамирын ямар ч аргаар хамаагүй хүүхдүүдээ харах хүн олж эхнэртэйгээ гадаад явах гэсэн санаа. Тэр санаа нь Борис өвөөд Чукаг хорт хавдартай гэж хэлээд, Чукад харин Борис өвөөг хүнд өвдсөн гэж ойлгуулаад, муудалцсан байсан тэдний харилцааг сайжруулж, нэгдүүлж, эвлэрүүлсэн явдал. Хэдий бүх зүйл санаснаар нь болсон ч өнөөх худлаа яриа хэзээ нэг өдөр илрэх л болно.

Гэхдээ энд тодроод буй нэг чухал санаа бол заримдаа бид хайртай хүмүүсээ хайрлахаа мартчихдаг. "Гайгүй байгаа даа" гээд л тоомжиргүйхэн явж байдаг. Заавал ямар нэгэн зүйлд тохиолдоход, эсвэл өвдсөн байхад нь хайраа зориулах гээд байдаг талтай. Өвдөөгүй байсан ч хайрлачихаж болдоггүй юм шиг. Энэ байдал энэ киноны аав, охин хоёрын харилцаан дээрээс харагдаж буй. Тамирын санамсаргүй худлаа хэлсэн нь аав охин хоёрын харилцааг харин ч сайжруулж, хүүхдүүдэд нь өвөөгийн хайрыг мэдрүүлж, амьдралд хүн хүндээ хэчнээн нөмөр тустай, хань бараатай байдгийн ойлгуулж буй. Энэ бүхэн дээр мэдээж Чамиа түүний хүү Болдоо, Тамирыг чангалаад буй Цоолоо зэрэг бусад дүрүүд чимэг болон орж ирж буй. Чукагийн эгч Чамиа бол энэ киноны хамгийн гоё, үзээд л баймаар, нэг тийм сэргэмээр гоё дүр байна лээ. Амьдралд юу ч болж байсан тийм сайхан гэгээн, дулаан, аз жаргалтайгаар л туулвал сайхан гэдгийг жинхэнэ харуулсан дүр болж чадсаныг тодотгомоор байна. Амьдралд хамгийн чухал гэр бүл. Гэр бүл дундаа нэгнээ уучилж, хайрлаж, ойлгож, дэмнэж, унавал өргөн босгож, ард нь бат зогсож, гундуухан өдөр нь сэргээж, гутарсан үед нь урмын сайхан үгс хэлж, сугадан алхаж, бараадан зогсож, балран бүтэлгүтэхэд нь тосон авч, уйлж суухад нь нулимсыг нь арчиж, мөрөө өгч аргадан тайтгаруулдаг хүн шиг хүн, аав шиг аав, ээж шиг ээж, ах шиг ах, эгч шиг эгч, дүү шиг дүү байж, өөрт заяасан бүхэндээ эзэн болохыг ойлголоо. Тэр дундаа өвөөгөө хамгийн их үгүйлэн санаж, өвөө минь байсан бол гэж өмөрч, өвөөтэй байгаа Болдоо, Тэмка, Соко, Нандика нарт атаархаж, гомдоох үед нь өмнөөс нь өмөөрч, өвөөдөө сайхан хандаж, баярлуулах үед нь "Сайн хүүхдүүд шүү" гэж тэднээр бахархан үзсэн. Энэ бол "Өвөөгийн хайр" уран сайхны кино. Төгсгөлийн ангиудыг сар шинийн өдрүүдээр ТВ9 телевизээр үзээрэй. Нэг дор бүх ангийг нь VOO-гээс үзээрэй.
| ХАЙР ДҮҮРЭН "ӨВӨӨГИЙН ХАЙР" КИНОНООС ТЭМДЭГЛЭВ |
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |