Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Монгол” киноноос онцлох таван зүйлийг хүргэж байна.
Монголчууд манжийн эрхшээлд байсан үеийн тухай олон киног хийсэн. Тэгэхээр бидний мэдэх л сэдэв, санаа байсан. Гэхдээ үүгээр дамжуулан өнөөгийн засаг, төрд хандсан захидал гэмээр санааг гаргаж байгаа нь “Монгол” киноны нэгэн онцлог болжээ. Тухайлбал, Монгол Манжийн хаанд “Чи миний төр биш” гэдэг. Тэгэхэд Манжийн хаан хариуд нь “Тэгвэл чиний төр хаана байна” гэдэг. Энэ бол үнэхээр бодох, эмзэглэх зүйл. Өнөөдөр бид төртэй мөртлөө төргүй мэт, эзэнтэй мөртлөө эзэнгүй мэт амьдарч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт тултал өсөж, наймаачид нь түрээсээ ч төлж чадахгүй, ард иргэд нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн байдалтай аж төрж байгаа. Төрөөс ард иргэддээ ээлтэй нэг ч бодлоггүй, харин ч мөнгөгүй бол үхэж, мөнгөгүй бол сурахгүй болоод байна. Ийм нөхцөлд, ийм нийгэмд цаад санаагаараа ийм том агуулгыг дуугарч байгаагаараа онцлог байлаа.

Дүрүүдийн хувьд тун шинэлэг болсон байгааг үзсэн хүмүүс андахгүй. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийг бид тэр бүр кинонд тоглож, тэр дундаа ноёны дүрээр харж байгаагүй. Тэгвэл тэр айхтар хорон, зэвүүн ноёны дүрийг яг гаргасан байна лээ. Тэр харц, үг яриа, үйлдэл гээд цөм шинэлэг, урьд хожид харж байгаагүй дүр төрх байхаас гадна эрхгүй онож гэмээр. Найдаа найруулагчийн төрх байдал, зан чанарын байдалд тулгуурлан өгсөн болов уу. Тэрбээр гаднаасаа тун ширүүн дориун харагддаг мөртлөө найруулагчийнхаа хувьд тун зөөлөн, зарчимч нэгэн билээ. Тэгэхээр найруулагч Б.Амарсайхан түүнийг жүжигчнийх нь хувиар эргэн ийн ирүүлсэн нь сонин бөгөөд тохирсон сонголт болов уу. Харин загвар өмсөгч Т.Солонго-Уянгын хувьд үнэхээр жинхэнэ ховор, шинэ дүр төрх байв. Түүний үг яриа, үйлдэл Сэрчмаагийн дүрд тун сайхан зохицсон. За тэгээд Монгол Улсын Гавьяат жүжигчин З.Жарантаваас эхлээд архаг мундаг жүжигчид ч эл кинонд цөм чимэг болсон дүрүүд байв. Эдгээрээс хамгийн онцлох нь сайн эрсэд тоглосон Б.Амарсайхан найруулагчийн найзууд. Уул хадаар ан гөрөө хийж, хээр хөдөөгүй хамтдаа явдаг эрчүүд өөрсдийнхөөрөө төрх байдлаар тоглосон нь үзэгчдэд сонирхолтой бөгөөд ойр байв. Энэ мэтээр дүрийн сонголт шинэ содон байж чадлаа.

Кино гурван цагийн турш үргэлжлэх бөгөөд өргөн хүрээг хамарсан нүсэр бүтээл болох нь харагдаж байлаа. Хүрээ барьж, хөсөг тэрэг хөллөж, морь мал гээд зураг авалтын талбай, эд хэрэгсэл, мал амьтан гээд цөм хөдөлмөр шаардаж, олон хүний хүч хөдөлмөр орсон бүтээл байв. Түүний үүнээс өмнө найруулсан “Эргэж ирэхгүй намар” кино зураг авалт харьцангуй бага хэсэгтэй, дүрүүд цөөнтэй байсан бол энэ удаад түүхэн кино учир тухайн цаг үед нь очсон мэт зургийн талбайг засаж, тэрэг түрж яваа туслахаас эхлээд дүрийн хувьд өргөн цар хүрээг хамарсан нь нэгэн онцлог байв.

Үг, хэллэг найруулагын хувьд мөн онцлог байх бөгөөд уран бүтээлчдийн хоорондын харилцаа нь сайн болсон гэмээр. Тухайлбал, гол дүрийн хоёр болох Монгол, Сэрчмаа хоёрын харилцдаг хэсэг тэр чигтээ их үзүүштэй байхаас гадна найруулгын хувьд чамбай санагдсан. Цөөн үгээр ярилцаж, үлдсэнийг нь харцаараа өгүүлж, нэгнийгээ юу гэх гээд байгааг шууд ойлгож байгаа нь аргагүй киноны текстийн хувьд найруулга сайн байгаа нь андашгүй байлаа. Тухайлбал, Монгол Сэрчмаад гуйж авах тухайгаа хэлэхдээ “Сэцэн хааны нутагт уул, ус нь тэгширсэн сайхан хөндий байдаг юм. Хэрлэнгийн усаар үсийг чинь угааж өгье. Надтай хамт явна биз дээ” гэдэг. Энэ мэтээр үг хэллэг болон дүрийн хоорондох харилцааны хувьд онцлог.

Монголын дүрээр юунд ч хугарч, нугардаггүй монгол хүний зан чанарыг харуулсан. Хэдийгээр барьж, хааж, боож, тамлан зовоож, тарчилж байсан ч давж гарч, зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг Монгол хүний, тэр дундаа монгол эр хүний юунд хотойхгүй занг илэрхийлэн харуулжээ. Нөгөө талаар бид зорьсондоо хүрдэг ч юуны тулд гэдэг асуудал хүнд байдгийг ч харуулдаг. Монголын хувьд хайртай бүхнийхээ өмнөөс ганцхан өшөө авах гээгүй, эх орон, улс үндэстнийхээ төлөө эцсийн хүчээ шавхсан. Гэсэн ч эцэст нь өөрийн гэсэн төргүй, ирээдүйгүй бид барьцаалагдсан ирээдүйгээ аврахын тулд амиа өгдөг. Энэ нь ч мөн өнөөдрийн бидний нэгэн төрх байдлыг харуулж байгаа хэлбэр.
| "МОНГОЛ" КИНОНООС ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |