Дэлгэцийн өмнө ил харагддаггүй ч дуу хоолойгоороо дамжуулан бидний эчнээ танил болсон С1 телевизийн кино албаны дарга, дуу оруулагч, “B Gold movie” студын гүйцэтгэх захирал МУСТА Т.Алтанчимэгтэй цөөн хором ярилцлаа. Түүнийг салбарынхан нь киноны Алтаа гэх нэрээр нь андахгүй. Олны сэтгэлд хоногшсон дэггүй бяцхан “Пинокио”-гоос эхлээд Солонгосын олон ангит "Амьдралын ээдрээ" киноны Мин Су Ён, “Пентхаус” киноны Чон Со Жин зэрэг дүрүүдийг тэр дуу хоолойгоороо үзэгчдэд хүргэсэн, чадварлаг уран бүтээлч. "Амьдралынхаа 23 жилийг кино урлагийн салбартай холбож, уйдах завгүй өнгөрөөсөн" гэх түүний эгэлхэн ярианаас урлаг гэдэг чухам ямар тайван, ямар яруухан юм бэ гэдгийг мэдэрч билээ.
 (16).jpg)
-Сайн байна уу. Кино урлагийн салбарт анх ажиллаж эхэлсэн түүхээс тань яриа эхлэх үү?
-Сургуулиа дөнгөж төгсөөд нэвтрүүлэгч болохоор зэхэж тухайн үеийн “Соёл” дээд сургуульд суралцаж эхэлсэн ч удалгүй сургуулийн үйл ажиллагаа доголдож хаагдаж байлаа. Тухайн үед төгсөж амжаагүй байхад сургуулийн үйл ажиллагааг зогсоочихсон болохоор яахаа мэдэхгүй төөрөлдсөн. Тэгээд “Шаанс” агентлагийн нэвтрүүлэгчийн дамжааг төгсөж байлаа. Үүний дараа 19 настай охин “Сансар” телевизэд нэвтрүүлэгчээр ажилд орсон. Удалгүй санаандгүй байдлаар “Пинокио” хүүхэлдэйн кинонд дуу оруулж үзээд найруулагчдаа шалгуулж, хамт олондоо үзүүлсэн. Хүн гэдэг урмаар услагддаг амьтан шүү дээ хамт олон минь надад энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, цаашдаа ажиллаж болох юм байна гэх итгэлийг өгсөн. Тэр цагаас хойш амьдралаа кино урлагтай холбоод 20 гаруй жил болсон байна. Энэ хугацаанд ойролцоогоор 37 мянган кинонд дуу оруулжээ.
-Дуу оруулагчийн ажил нэлээд мэдрэмж шаардсан ажил шүү дээ. Энэ хугацаанд хүндрэлтэй зүйл гарч байв уу?
-Намайг анх дуу оруулж эхэлж байх үед “UBS” телевизийн видео суваг л байдаг байлаа. Тэгээд араас нь манай “Сансар” кабелын телевиз видео сувагтай болсон доо. Анх дуу оруулж эхэлж байхад чадахгүй зүйл маш их гардаг байлаа. Хэцүү зүйлтэй тулгарах бүр больё гэж санагдахаас илүүтэй өөрийгөө илүү хөгжүүлж, чаддаг болохын төлөө л хичээдэг байсан даа. Алтан үеийн дуу оруулагч нарыгаа дуу оруулж байхад нь хажууд нь суугаад ямар дүр дээр яаж дугарч байгаа, дүрдээ хэрхэн орж байгаа зэргийг нь их ажигладаг байсан. Тэрнээс надад дуу оруулагчийн мэргэжил дээр зааж, зөвлөсөн мэргэжлийн багш байхгүй ээ.
-Таны дуу оруулсан кинонуудаас үзэгчдийн сэтгэлд хүрсэн кино гэвэл ямар кино байх вэ?
-“Цагийг эзэлсэн ихэр хоёр баатар” кино 2000 оны эхэн үеэр үзэгчдийг шуугиулж, төгсгөлийн хоёр ангийг нь кино театр гаргаж байлаа. Мөн “Амьдралын ээдрээ” кино одоо ч үзэгчдийн сэтгэлд дотно байдаг юм шиг санагддаг. Тухайн үед М.Батмагнай шавьтайгаа хамтарч дуу оруулж байлаа. Тэдгээр дүрүүдээс Су Ёны дүрдээ хамгийн их хайртай. Сүүлд гэвэл “Дамбо”, “Наруто”, “Пентхаус” зэрэг киног хүмүүс илүүтэй мэдэх байх. Энэ олон киноноос дурдаад байвал дуусахгүй шүү дээ. Мөн “Чимэгэ” аплейкшн, автобусны буудал зарладаг хоолойг уншсан. Заримдаа гадуур явж байхад хүмүүс хоолойгоор маань таниад “Та чинь хэн билээ. Нэг л танил хоолой” гэж хэлдэг.
 (17).jpg)
-Та дуу оруулагчийн сургалт хичээллүүлж эхэлсэн байсан шүү дээ. Энэ талаараа яривал, өмнө энэ төрлийн сургалт явуулж байв уу?
-Шахуу цагийн хуваарийн дагуу киноноос киноны хооронд, зав чөлөө муутай байдаг болохоор сургалт хичээллүүлэх боломж олддоггүй л дээ. Анх удаа л албан ёсны сургалт явуулж байна. Өмнө нь "Таны шавь болмоор байна" гээд хадаг сүү бариад намайг гээд хүрээд ирдэг хүмүүст зааж байсан удаатай. Тэгээд ороод ирэхэд нь их ичдэг, бас баярладаг даа. Хажуудаа суулгаж байгаад л ийм дүр дээр ингэж ажиллана гэж зааж өгдөг. Анхандаа залуучууд текстээ ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй шууд л уншчихдаг. Хүүхдийн цолгиун инээд, дурлалт хосын романтик хэсгийг ямар ч сэтгэл хөдлөлгүй уншина гэдэг утгагүй. Дэлгэцээр үзэж буй хүний сэтгэлд хүртэл тухайн киног ойлготол нь дуу оруулна гэдэг их хэцүү хариуцлагатай ажил шүү дээ.
-Дуу оруулж байсан киноныхоо дүрд хэт орж байсан удаа бий юү?
-Таны охин дуу оруулагчаар ажиллаж байгаа гэсэн шүү дээ. Охиныгоо дуу оруулахыг хараад ямар мэдрэмж авдаг вэ?
-Манай охиныг А.Ялгуунсондор гэдэг. Ээжийнхээ хэвлийд байх цагаасаа л эхлэн дууны студид байлаа шүү дээ. Тийм болоод ч тэр үү их дотортой хэвлүүлэн мэдрэмжтэй дуу оруулдаг. “Марчаахай” контентоор нь үзэгчид маань илүү мэдэх байх.
 (18).jpg)
-Кино урлагийнхан их хөгжөөнтэй хүмүүс. Биенээрээ тоглоом, шоглоом хийх нь бий. Танд тохиолдсон хөгжилтэй түүхээс хуваалцвал?
-Нэг кинон дээр 3-5 дуу оруулагч ажилладаг, нэг нь л байхгүй бол тэр өдрийн кино гарахгүй учих үргэлж цагтаа ирэх шаардлагатай байдаг. Би 23 жил энэ салбарт ажиллахдаа нэг ч удаа ажлаа тасалж үзээгүй. Мөн уйдах завгүй амьдарч байна даа. Өдөр бүр өөр дүр дээр ажиллаж, өөр дуу хоолойгоор дугарна гэдэг үнэхээр сонирхолтой. Хааяа давуу талаа ашиглаад ойр дотны хүмүүсээрээ тоглочихдог. Утсаа авчихаад опеторын хоолойгоор таны залгасан хэрэглэгч завгүй байна гэж хэлэх, ээж рүү гээ залгаад тэтгэвэр буусан байна гээд итгүүлчихдэг энэ мэтээр дэггүйтэх үе бий.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
| ДУУН ХӨРВҮҮЛЭГЧ Т.АЛТАНЧИМЭГ: "АМЬДРАЛЫН ЭЭДРЭЭ" КИНОНЫ СУ ЁНЫ ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |