• Өнөөдөр 2024-04-19

Амралтын өдөр үзэхэд тохиромжтой ШИЛДЭГ 10 ОЛОН АНГИТ КИНО

2024-01-07,   2071

Та бүхний амралтын өдрүүдэд зориулж, тав тух алжаалыг тань тайлж, сэтгэлээ сэргээн, гэр бүлтэйгээ үзэхэд тохиромжтой кино цувралыг хүргэж байна.  Энэ жилийн  шилдэг олон ангит киноны эхний есөн байрны  жагсаалтыг тэргүүлсэн уран бүтээлүүдийг хүргэж байна. Шүүмжлэгчдийн оноогоороо ихээхэн алдартай "ROTTEN TOMATOES"-ын энэ жилийн жагсаалтыг тэргүүлсэн есөн киног уншигч танд санал болгож байна.

Stranger Things

1. “Stranger things” цуврал олны хүртээл болоод багагүй хугацаа өнгөрсөн ч “Хамгийн хүлээлттэй цуврал”-уудын нэгт тооцогдсоор байна. дөрөвдүгээр улирал нь цацагдаад удаагүй байгаа “NETFLIX” компанийн энэ цуврал MTV тэргүүтэй олон шагналын эзэн болсон юм. Адал явдалт, шинжлэх ухааны, аймшгийн зэрэг олон төрөлд хамаарах тус цувралыг амралтын өдрөөр гэр бүл болон найз нөхөдтэйгөө үзээрэй.Тус цуврал нь таныг хором ч уйдаахгүй маш гайхалтай түүхээр аялуулах болно.

 

 

Inventing Anna

2. “Inventing Anna” цуврал нь бодит амьдралаас сэдэвлэсэн маш алдартай залилангийн гэмт хэрэгтэн Анна хэмээх орос гаралтай бүсгүйн тухай өгүүлдэг. Америкийн нэр бүхий  алдартай баячуудын мөнгийг залилан авч хууль бусаар баяжиж буй тэрбээр хууль хяналтын байгууллагад баригдалгүйгээр баяжиж буй талаар тун сонирхолтой түүхийг харуулдаг Тус цуврал нь зөвхөн нэг улиралтай бөгөөд гараад удаагүй байхдаа кино шүүмжлэгчдээс тун сайн оноог авч чадсан юм.

 

Pachinko

3. “Pachinko” цуврал нь Дайны хүнд бэрх жилүүдэд эх орондоо очиж чадалгүй Японд хэдэн үеэрээ амьдарч буй солонгос гэр бүлийн тухай өгүүлэх юм. Уг киног Солонгос гаралтай америк зохиолч Мин Жин Лигийн бестселлер ном болох "Пачинко" романаас сэдэвлэн хийжээ. Найман ангит эл бүтээлд И Минь-ху, Жин Ха, Анна Савай, Минха Ким, Сожи Арай, Кахо Минами нар гол дүр бүтээсэн бөгөөд Өмнөд Солонгос, Япон, Англи зэрэг олон улсын баг бүрэлдэхүүнээс бүтсэн уран бүтээлчид хамтран ажилласан аж. 

 

Derry Girls

4. “Derry Girls” 1990-ээд оны хойд Ирландын улс төрийн мөргөлдөөний үед дунд сургуулийн таван охин өсвөр насныханд тулгардаг нийтлэг бэрхшээлтэй тулгарч буй тухай өгүүлэх хөгжилтэй цуврал юм. Уг кино одоогоор "ROTTEN TOMATOES" дээр 99%  хувийн оноотой байгаа юм.

 

The Good Place

5.“The Good Place”  цуврал нь Элеанор гэх эмэгтэй нас барж, дараа төрөлдөө зөвхөн сайн хүмүүсийн очдог диваажинд очсон ч тэрээр диваажинд очих ёcтой биш урьд насандаа муу зүйл хийж байсан хүн болж таардаг. Энэ нь түүнд буруу юм шиг санагдаж эхэлснээр бүх зүйл эхлэх болно. 4-р улирал нь гараад дууссан энэ кино нь инээдмийн бөгөөд нууцлаг үйл явдлуудаар дүүрэн амралтын өдрөөр гэр бүл болон найз нөхөдтэйгөө үзэхэд тохиромжтой юм. Одоогоор "ROTTEN TOMATOES" дээр 97%  хувийн оноотой байгаа юм.

 

Somebody Somewhere

6. “Somebody Somewhere” цуврал нь АНУ-ын Бриджит Эверетт стенд зориулан бүтээгдсэн.Энэхүү цуврал нь Америкийн алдарт инээдмийн зохиолчийн бичсэн хагас намтартай инээдмийн жүжиг юм. Эгчээ нас барсны дараа Канзас дахь төрөлх хотдоо буцаж ирсэн эмэгтэй Эверет Сэмийн тухай өгүүлэх энэхүү түүх нь гунигтай бөгөөд хүний амьдралыг үнэн мэтээр харуулсан сайхан бүтээл юм.

 

Top Boy

7. “Top Boy” цуврал нь Их Британид өрнөх бөгөөд таныг Лондонгийн бүүдгэр гудамжаар адал явдалд хүргэн шоуны гол  дүрүүд  Эшли Уолтерс Душан болон Кейн Робинсон нарын далд ертөнцийн эдийн засагт мөнгө, эрх мэдэлд хар тамхины наймаагаар хүрэхийн төлөөх тэмцлийг харуулдаг.Тэдний замд тээглэж байгаа цорын ганц зүйл бол залуу мөрдөгч юм.Уг кино одоогоор "ROTTEN TOMATOES" дээр 95%  хувийн оноотой байгаа юм.

 

Search Party

8. “Search Party” цуврал нь Эхэндээ Нью-Йоркийн хипстер Дори сураггүй болсон танилынхаа эрэлд гаран Рэймонд-Чандлер-тай хамтран нэг төрлийн мөрдөгчид болж эхэлсэн бөгөөд энэ кино шүүх танхимыг инээдмийн маягаар дүрсэлдгээрээ онцгой. Уг кино одоогоор "ROTTEN TOMATOES" дээр 96%  хувийн оноотой байгаа юм.

 

This is Going to Hurt

9. “This is Going to Hurt” цуврал нь хамгийн их борлуулалттай ижил нэртэй уран зохиолоос сэдэвлэжээ. Энэхүү цуврал нь бага эмч Адам Кэйг эх барих, эмэгтэйчүүдийн эмчийг эмх замбараагүй хүнээр дүрслэн харуулж эмнэлгийн амьдралын замбараагүй байдал, ядаргаатайгаа тэмцэхийн зэрэгцээ хүнд хэцүү хүмүүст тусламж үзүүлэхээс эхлээд гэнэтийн үхлийг даван туулах хүртэл олон янзын үйл явдлыг та энэхүү цувралаас үзээрэй. Уг кино одоогоор "ROTTEN TOMATOES" дээр 94%  хувийн оноотой байгаа юм.

 


Амралтын өдөр үзэхэд тохиромжтой ШИЛДЭГ 10 ОЛОН АНГИТ КИНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188