• Өнөөдөр 2024-04-25

Шинэ жилийн уур амьсгал авчрах ТАВАН КИНО

2022-12-25,   2076

        Тун удахгүй хуучин он солигдож, шинэ жил айлчлан ирэх гэж байна. Их хотын хөл хөдөлгөөн өдөр ирэх тусам нэмэгдэж, гоёл, чимэглэлээ зүүсэн модод өнгө булаалдан гялалзана. Ирэх ондоо дүүрэн байхыг бэлгэдэж, монголчууд бид шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Амралтын энэ өдрүүдэд халуун ам бүлээрээ шинэ жилийн баяртаа бэлдэж буй уншигч та бүхэнд баярын уур амьсгал бүрдүүлэх арван киног танилцуулж байна.
 

“Гэртээ ганцаараа”

      Шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүүхэд багачууд гэлтгүй томчуудын сэтгэлд хоногшсон энэ кино 1990 онд олны хүртээл болсон түүхтэй. Маколей Калкины тоглосон анхны кино болох “Авга ах Бак”-ийн ганц л үзэгдлээс “Гэртээ ганцаараа” киноны ерөнхий санааг авсан гэдэг.  Шинэ жилийн баяраар санамсаргүйгээр гэртээ ганцаараа үлдсэн сэргэлэн адтай жаал муу санаат хоёр хулгайчаас гэрээ хамгаалдаг талаар уг кинонд өгүүлдэг. Харин хоёрдугаар цувралд жаалхүү гэрийнхнээсээ төөрч, өөр онгоцонд сууснаар адал явдал эхэлнэ. Сэргэлэн адтай хүү шоронгоос оргосон бүтэлгүй, тэнэг хулгайч нарыг хэрхэн чадаж, хүүхдүүдэд зул сарын баяр бэлэглэх вэ гэдгийг “Гэртээ ганцаараа” киноны хоёрдугаар хэсгээс үзэж болох юм.

“Гринч зул сарыг хулгайлсан нь”

      Уг киног 1957 оны бичсэн Доктор Сьюз-ын “Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. “Universal Pictures” болон “Imagine Entertainment”-ын хамтын бүтээл энэхүү зул сарын тухай кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан юм. Түүнчлэн уг киног Ron Howard найруулан бүтээж продюсероор нь Brian Grazer ажилласан бөгөөд гол дүрд нь жүжигчин Жим Керри тоглосон юм. Энэхүү сонирхолтой бүтээл нь АНУ-ын кино чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж байсан бөгөөд бүхий л цаг үеийн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой баярын сэдэвтэй кино бүтээлийн жагсаалтын хоёрт жагсдаг юм.

“Last Christmas”

       Дуучин болох мөрөөдөлтэй Кет гэх эмэгтэй ажил хайж яваад зул сарын дэлгүүрт худалдагчаар ажилд орно. Анаахайн хувцастай худалдагч Том гэх залуутай учирснаар тэдний хайрын түүх үргэлжилнэ. Энэ кино таны зүрх сэтгэлийг хөдөлгөж, энэ хосын төлөө инээж бас гуниглахад хүргэнэ.

34 дүгээр гудамжны гайхамшигт түүх

        1947 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү кино нь Санта Клаусын талаарх гайхалтай бүтээлүүдийн нэг юм. "34 дүгээр гудамжны гайхамшигт түүх" киног Жорж Сийтон найруулсан бөгөөд Валентин Дэвисын адил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Кинонд жүжигчин Морин О'Хара, Жон Пейн, Натали Вуд болон Эдмунд Гвен нар тоглосон юм. "34 дүгээр гудамжны гайхамшигт түүх" кинонд зул сарын баяр болон жинхэнэ Санта Клаус байдаг гэдэгт итгэдэггүй охины талаар өгүүлдэг.

“Би чамд хайртай” МУСК

       1985 онд олны хүртээл болсон “Би чамд хайртай” уран сайхны кино нь арван жилийн сурагчдын хайр дурлалын талаар өгүүлнэ. Зохиолч И.Нямгаваагийн “Сондгой тоо” зохиолоос сэдэвлэсэн уг кино нь шинэ жилийн баяраар үзэх  тохиромжтой киноны жагсаалтад яах аргагүй багтана. 
 
      Үрлээ, Баяраа, Дэлгэр нарын хайр дурлалын ээдрээт түүхийг харуулсан уг кино гарсан даруйдаа олны шүүмжлэл багагүй хүртсэн гэдэг ч өнөөдөр үзэгч түмний сэтгэл хоногшсон бүтээл болоод буй. Шинэ жилийн баяраар Үрлээгийн аав жил бүр хүүхдүүддээ өвлийн өвгөн болж, бэлэг өгч буйгаар киноны үйл явдал өрнөнө.
 

Шинэ жилийн уур амьсгал авчрах ТАВАН КИНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188