Их ойн дундах бяцхан чөлөөнд Дэлэг булш ухах. Оюумаа дэргэд нь мэгшин уйлж сууснаа гэнэт босож, булшны нөгөө талаас малтан ухалцаж эхэлнэ.
Нэрт зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг “Bee” театрт нээлтээ хийв. Анх 1991 онд үзэгчдийн хүртээл болсон “Хүн гөрөөс” жүжиг 31 жилийн дараа Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулгаар дахин тайзнаа “амиллаа”. “Bee театр” зөвхөн “Хүн гөрөөс” жүжигт л зориулсан гэмээр жижиг тайз засжээ. Тэр жижиг тайзанд их ойн дундах бяцхан чөлөө, “эрх чөлөө” оршино. Эрх чөлөө үгүй тэнд майхан, ширээ, сандал, Дэлэг, Оюумаа хоёр. Зуу зуун өнгөрсөн ч тэнд энэ л хэвээр үлдэх болно.

“Хүн гөрөөс” жүжгийн бүтэц Дэлэг, Оюумаа хоёрын харилцан яриа, монологиос үүснэ. Тэр хоёрын аз жаргалыг гөрөөстэй зүйрлэж болох. “Хүнээс шаламгай, хүчтэй, гөрөөснөөс ухаантай, чадалтай...” болохыг хүссэн тэр хоёр хүн гөрөөс болох зорилго өвөрлөн гөрөөсний цус уухаар их ойн гүнд аялдаг. Харин шунал, хүсэлдээ автсан Дэлэг, Оюумаа хоёр хүнээс илүү болохыг хүсэж, аз жаргалаа агнаж орхино. Нэгэндээ юуг ч зориулахаас буцахгүй байсан хоёр сэтгэлийнхээ гүнд “унаж”, үнэн төрхөө гаргаж эхэлдэг..

“Хүн гөрөөс” жүжгийг Дэлэг, Оюумаа хоёрын дүр ургуулах бөгөөд гол үндэс нь гөрөөс аль эсвэл бодит бус Сугар. Гөрөөс агнахаар зориг шулуудсан залуу хосын тэнэсэн суманд Сугар оногдож, амьсгал хураана. Жүжгийн турш оршин байгаагүй Сугарын дүр үхсэн цагаасаа л “амилж” эхэлдэг.
Нөгөөтээгүүр Сугарын “амилж” буй үзэгдэл нь Дэлэг, Оюумаа хоёрыг хувь тавилантай тулгах, үнэнтэй эвлэрүүлэх шүүлт болж өгөх юм.
Ганц олдсон амьдралаа нэгэндээ зориулж, хамтдаа насыг барах гэсэн хоёр эцэст нь үнэнтэй эвлэрэх хэрэг гардаг. Тэгээд л оргүй “хоосон” зүйлд булш ухаж суугаа биз. Үнэн гэдэг хамгаас хэцүү ч, эвлэрэхээс өөр сонголт үгүй.

Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, үргэлжилсэн үгийн мастер П.Баярсайхан хүний дотоод сэтгэлийг дэлгээд тавьчихсан мэт зохиолуудаараа уншигчдын дунд дуурсагдаж үлдсэн. “Хүний дотоод сэтгэлийг дэлгэсэн” шилдэг зохиолуудынх нь нэгэн жишээ нь “Хүн гөрөөс” жүжиг. Уг жүжигт хүний сэтгэл, зүрх, тэр дундаа мөн чанарын асуудлыг хөнджээ. Дэлэг, Оюумаа хоёрын дотоод зөрчил, сэтгэлийн зовлон, шаналал, нэгэндээ юугаа ч зориулахаас буцахгүй байсан хоёр нэгнийхээ өмнө нь “араатан” болсон нь бодит байдал.

Зохиолч П.Баярсайхан “Бидний дотод магад хэний ч үл мэдэх зүйл оршин байдаг. Заримдаа бид өөрсдөө ч мэддэггүй” хэмээн бичсэн байдаг. Бидний өөрөөсөө олж хардаггүй, өөрөөсөө мэдэрдэггүй зүйл нь хүн чанар, хүнлэг сэтгэл ч байж болох. Өөрөө хүссэн эсвэл хүсээгүй ч “араатан” баг зүүж амьдардаг нь хүний тавилан ч мэдэх юм. Гэсэн ч дээр дурдсанчлан “араатан” баг зүүж амьдрахаас ч өөр аргагүй болбол энэ үнэнтэйгээ эвлэрэхээс өөр аргагүй болно. Хүн чанарын асуудлыг гаргаж, хүн өөрөө хүн биш араатан болж байгааг хүмүүст ойлгуулж, хүргэхийг хүссэн зохиолч П.Баярсайхан “Хүн гөрөөс” жүжгээ “Тэднийг тэнгэр ивээг дээ” хэмээн төгсгөдөг. Өвдөг сөгдөн унаж, мэгшин уйлах үе тохиож, хэн нэгэнд булшны нүх ухах үе тохиосон ч хүн чанараа алдахгүй л бол...

| ТЭМДЭГЛЭЛ: Хувь тавилантайгаа нүүр тулгарахдаа ХҮН хэвээрээ үлдэх үү, ГӨРӨӨС болох уу |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |