Ардчилсан тогтолцооны төлөө улс төрийн намууд буйгаа илэрхийлж. Санамж бичигт” гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дуусах шатандаа орж байна. Сүүлийн үед нэг намын дарангуйлал тогтож байна. МАН болон түүнийг тойрсон улс төрийн хүрээлэл бий болж, дарангуйлал руу орчих вий гэсэн болгоомжлол төрөх боллоо. Тиймээс өнөөдөр улс төрийн зарим хүчин, ялангуяа хүний эрх эрх чөлөөг үндэс болгосон ардчиллын төлөөх намууд хамтран ажиллахаар болсон. Мөн ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж, цаашлаад 2024 оны УИХ-ын сонгуульд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар болоод байна. Үүнд Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн нам, Дэлхийн монголчуудын нам зэрэг улс төрийн хүчин нэгдэхээр хүрэлцэн ирлээ. Манайд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам бий. Үүнээс ардчиллын төлөө үзэл баримтлалтай намууд хамтрахаа илэрхийлээд байгаа юм. Цаашид намууд нэгдэх боломжтой” гэсэн юм.
Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга М.Ганзориг “Монгол Улс 300 жил ардчиллын замаар замнаж ирлээ. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр, захирамж гаргаж байгаа нь ил тод байна. Бид өнөөдөр нэгдэж байгаа н удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай С.Эрдэнийг дэмжих, хоёрдугаарт, ардчиллын үнэт зүйлээсээ ухарч байгаа. Бид өнөөдөр энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч болох ч, ирээдүй хойч үе маань хүлээн зөвшөөрөхгүй гэж боддог. Тиймээс бид нэгдэж байна” хэмээв.
| М.Тулгат: Ардчиллын төлөө намууд нэгдэж байна |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |