Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр хуучны нийтийн зориулалттай орон сууцны байруудын дулаан алдагдлыг бууруулах төсөл арга хэмжээ, түүний төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 177.424 өрх орон сууцны хороололд амьдарч байгаагаас 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 блокт 47.916 айл буюу 27 хувь нь амьдарч байна. 2019-2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 18.4 тэрбум төгрөгөөр нийт 98 барилгын 178 блокт дулаан техникийн шинэчлэл хийсэн. 2021 оны улсын төсөвт 37 барилга буюу 53 блокт 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулаан техникийн шинэчлэлийг хийж байна.
Энэ үеэр Хотын дарга дулааны шугам, сүлжээний 86 хувь нь солих, шинэчлэх, засварлах шаардлагатай байгааг ярьж байлаа. 10-р хорооллын шугам сүлжээ л гэхэд өнгөрсөн өвөл таван удаа хагарсан гэнэ. Баянгол дүүргийн иргэдийн 80 хувь нь орон сууцанд амьдардаг. Тус дүүрэгт нийтийн зориулалттай 756 орон сууц байгаагаас 1965-2000 оны хооронд ашиглалтад орсон угсармал 197 барилга буюу 330 блок орон сууц байдаг.
2019-2020 онд дүүргийн 49 барилгын 72 блокт дулаан техникийн шинэчлэл хийжээ. Дулаан техникийн шинэчлэл хэрэгжүүлж, угсармал орон сууцуудыг дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувь бууруулж, энэ хэрээр эрчим хүч хэмнэнэ.
| Д.Сумъяабазар: Дулаан шугам, сүлжээний 86 хувийг солих, шинэчлэх, засварлах шаардлагатай |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |