• Өнөөдөр 2025-05-10

М.ТУЛГАТ: Эрх баригчид Ардчилсан намын дотоод асуудалд оролцож, намын дансыг хүртэл хаалгачихлаа

2021-06-03,   985

-Э.Бат-Үүл: Бид Г.Ган-Очиртой холбоо барьж чадахгүй байна-

       Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын дарга М.Тулгат "УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэж бий. Улс төрийн намын дотоод асуудалд хууль тогтоох дээд байгууллага оролцож байна. Тус ажлыг хэсэг нь  өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо болон бусад албаны хүмүүсийг дуудаж уулзсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа энэ ажлын хэсгээ татан буулгахыг бид шаардаж шаардлага хүргүүлж байна. Ардчилсан намын бүртгэлийн асуудлыг Дээд шүүх хойшлуулж байгаа. Энэ нь манай намын гишүүдэд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа. Түүнчлэн Ардчилсан намын бүх дансыг хаасан. Цаашдаа Үндэсний хэмжээний том намыг татан буулгах зорилго агуулж байна гэж харж байгаа" гэлээ.
 
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Бид өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Үндсэн хуулиа хамгаалах талаар цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ байдал өөрчлөгдлөө. Өчигдөр орой авсан мэдээллээр эрх баригчид Ардчилсан нам руу дайрах ноцтой үйл  ажиллагаа явуулах болсон байна. Ардчилсан нам өөрийн удирдлагатай нам. Гэтэл манай намын ажлыг Их хурлаар хэлэлцэх шийдвэр гаргасан байна. Бид сонгуулийг луйвардаж, Засгийн эрхийг хууль бусаар авдаг талаар хуулийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй хэргийг хаасан. Үүнтэй холбоотой цагдаа, прокурорын байгууллагын алба хаагч нарыг шалгуулахаар цуглах гэж байлаа. Гэтэл үүнээс ноцтой үйл явдал болж, УИХ-ын даргаар ахлуулсан үйл ажиллагаа болох гэж байна. Нэг ёсондоо нэг намын дарангуйлал тогтох нь.
 
Бидэнд иргэн Г.Ган-Очир гэх залуу 2020 оны орон нутгийн сонгуулийг луйвардсан талаа хандаж мэдээлэл хийсэн. Тэр залуу байхгүй болчихсон. Бидэнтэй холбоо бариагүй. Тэр залууг дарамтлах зорилгоор эрэн сурвалжилж байгаа болов уу гэж хардаж байна. Бид холбогдож чадвал хамгаалмаар байна” гэв.
 

М.ТУЛГАТ: Эрх баригчид Ардчилсан намын дотоод асуудалд оролцож, намын дансыг хүртэл хаалгачихлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188