• Өнөөдөр 2025-11-12

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар тусгаарлагдсан иргэд санал өгнө

2021-06-03,   396

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд "Ковид-19" цар тахлын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлалтад байгаа хүмүүс, алба хаагчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломж бүрдсэн билээ. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч үүнд багтах юм.
 
Иймд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ 2021 оны зургадугаар сарын 5-ны өдрийг дуустал харъяа хэсгийн хороондоо гаргахыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.
 
Өнөөдрийн байдлаар "Ковид-19" цар тахлын улмаас 4300 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байгаа юм.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар тусгаарлагдсан иргэд санал өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188