УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХМОНХХ-ын дарга Ө.Ганзориг "Улсын хэмжээнд I тундаа хамрагдах ёстой зорилтод бүлгийн 90 хувь нь хамрагдсан байна. Давтан тунгаа хийлгэж, бүрэн дархлаа тогтсон 652 мянган иргэн байна. Тэгэхээр вакцинжуулалтаа эрчимжүүлэх шаардлага байна. Графикаас харахад халдвар авах иргэдийн нас залуужиж байна. 18-34 насны иргэдийн дархлаажуулах идэвх сул байгаа юм. Цаашдаа вакцинд хамрагдаагүй хамрагдах боломжгүй 0-18 насны хүүхэд бий. Мөн жирэмсэн болон хууч өвчтэй иргэд бий. 70 гаруй хувь нь эрсдэлтэй байгаа юм. Вакцин хийлгэсэн иргэд халдварт өртсөн ч хөнгөн өвдөж байгаа нь тогтоогдсон. Зургадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарна" гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн яам, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн үзэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15 гэхэд гарах судалгаа гаргасан. Вакцины татан авалттай холбоотой эсрдэлт бүлгийн хүмүүсийн вакцинжуулалт хожуу эхэлсэн. Цаашлаад зургадугаар сарын 15 гэхэд халдварын тархалтын түвшин буурч, тохиолдол багасах магадлалтай байна. Сүүлийн үед гэр бүлийн хүрээнд халдвар илрэх явдал их байна. 25-34 насныхны тохиолдлын тоо 40 орчим хувийг эзэлж байгаа" гэлээ.
| С.Энхболд: Зургадугаар сарын 15 гэхэд халдварын тархалтын түвшин буурч, тохиолдол багасах магадлалтай байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |