Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын дөрвөн ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно. Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 17:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 62.5 хувь буюу 4623 сонгогч саналаа өгөөд байна.
Одоогийн байдлаар орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 16 Салбар комисс санал авах хоёр дахь дахь өдрийн ажиллагаагаа эхлүүлсэн, 28 Салбар комиссын хоёр дахь дахь өдрийн ажиллагаа хараахан эхлээгүй байна.
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм.
| Гадаадад суугаа монголчуудын сонгуулийн ирц 62.5 хувьтай байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |