• Өнөөдөр 2025-11-12

МЭДЭГДЭЛ: "ӨГЛӨӨ" хөдөлгөөнийг төрийн байгууллагын зүгээс хориглож, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасныг АН-ын зүгээс эрс эсэргүүцэж байна

2021-05-31,   1441

     Залуучууд нэг нэгнээ сонгуульд идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэхийн ач холбогдлыг уриалсан ӨГЛӨӨ хөдөлгөөнийг Ардчилсан намын зүгээс өөрсдийн гар бие оролцон цогцлоон бүтээсэн ардчилсан эрх чөлөөт нийгмийн үр шим гэж үзэн талархалтай ханддаг билээ. 
 
Ерөөс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд  үзэл бодолтой, үнэт зүйлтэй, эрх чөлөөт бие даасан залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх нь Ардчилсан шинэ үндсэн хуулийн үзэл санааг хүндэтгэн хэрэгжүүлэгч аливаа иргэн, нам, эвсэл, төрийн байгууллагуудын эрхэм зорилго байх учиртай. 
 
Гэтэл залуу сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, залуусыг саналаа өгөхийг уриалсан ӨГЛӨӨ хөдөлгөөнийг төрийн байгууллагын зүгээс хориглож, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасныг АН-ын зүгээс эрс эсэргүүцэж байна. Энэ бол залуусын итгэл мөрөөдлийг нухчин дарж байгаа бүдүүлэг, Үндсэн хуулийн 16.16-г зөрчсөн ноцтой үйлдэл гэж АН үзэж байна. 
 
Эрх баригчид төрийн бүх шатны институцийг Монгол улсад ардчилал хүний эрхийн эсрэг ашиглаж буйд гүнээ харамсаж, дарангуйлалгүй Монголын төлөө бидэнтэй хамтран тэмцэхийг нийт сонгогчдодоо уриалж байна!
 
АРДЧИЛСАН НАМ
 

МЭДЭГДЭЛ: "ӨГЛӨӨ" хөдөлгөөнийг төрийн байгууллагын зүгээс хориглож, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасныг АН-ын зүгээс эрс эсэргүүцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-01 19:30:18
    Зочин: Какой кошмар !!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188