Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус намынхан 2020 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуульд гаднын нөлөө орж, сонгуулийн санал тоолох машиныг хакертсан байж болзошгүй талаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотой шалгалтын явц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Ардчилсан намын зүгээс "Орон нутгийн сонгуулиар НИТХ-ын дага асан Ж.Батбаясгалан, ИТХ-ын гишүүн Г.Гангамөрөн нарыг мөнгө тарааж байсныг баталгаажуулсан. Мөн Чингэлтэй дүүрэгт мөнгө тарааж байсныг илрүүлж холбогдох хууль хяналтын байгуууллагад шалгуулах хүслтэй өгч байсан. Бидний гомдлыг шалгаж үзээд сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй гэх шийдвэр гаргасан ч бид дахин хүсэлт өгч шалгуулж байгаа" гэв.
Мөн энэ үеэр нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Хоёр долоо хоногийн өмнө цахим санал хураалтыг хакердах үйл ажиллагаа явуулахаар МАН-ын зүгээс санал тавьсан иргэн бидэнд хандаж, хамтран мэдээлэл хийж байсан. Гэтэл тагнуул, цагдаа, прокурорын байгууллага асуудалд нухацтай хандсангүй. Тэр тусмаа гомдол гаргасан Нийслэлийн АН-д ямар ч хариу мэдэгдэлгүйгээр хэргийг хаасан. Хууль хяналтын байгууллага нийслэлийн АН-ыг дорд үзэж байна. Ийм байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс зургадугаар сарын 3-нд энэ хэргийг шалгахыг шаардаж эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. МАН-д үйлчилж байгаа хууль хяналтын байгууллагын хүмүүсийг явуулахыг шаардаж бид цуглана. Ингээд зогсохгүй Нийслэлийн АН-ын хорооны дэргэд энэ хэргийг тусгайлан шалгах хороог өөрсдийн хороог байгуулна. Бидэнд үл тоомсорлосон байдалтай хандаж байгааг зөвшөөрөхгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол дараа, дараагийн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ.
| Э.БАТ-ҮҮЛ: МАН-д үйлчилж байгаа хууль хяналтын байгууллагын хүмүүсийг явуулахыг шаардаж, бид цуглана |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |