Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Зам дагаж хөгжил гэдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар автозам барих нь хөгжлийг тэлэх, цаг хэмнэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэн замын салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, 2016-2020 онд 2100 км засмал зам, 2727 метр гүүр барьж ашиглалтад оруулжээ. Тухайлбал, 60 жил хүний гар хүрээгүй Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км замыг зургаан сарын дотор ашиглалтад оруулсан. 80 жилийн настай Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамыг шинэчилж, хоёр урсгалтай дөрвөн эгнээ шинэ зам барих их ажил үргэлжилж байна. Ярьсан бол хийдэг, эхлүүлсэн бол дуусгадаг жишгийг нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа тогтоосон хэмээн Дарханчууд үнэлж байна.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж, эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, улмаар гадаадад экспортлох бодлого явуулсан. Сүүлийн 10 жил яригдсан аймгийн төвийн цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлсний нэг нь Дарханы цахилгаан станц юм” гэлээ.
Дарханд арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. 2020 онд “Дархан” арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт төрийн өмчит компанийн дүрмийг Засгийн газар баталсан. Дархан арьс, ширний цогцолборт 14 барилга, байгууламж баригдахаас дөрвөн барилга баригдаж, ажил 22.9 хувьтай үргэлжилж байна. Цогцолборыг ашиглалтад оруулснаар шууд бус 28500 ажлын байр бий болох юм. Малын гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулж, баялаг болгох хүн бүрийн мөрөөдлийн эхлэл тавигдсан түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн учир Дарханчууд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ.

| Нэр дэвшигч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |