• Өнөөдөр 2025-05-12

Гаднын улсад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлжээ

2021-05-30,   520

           Гаднын улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд өнөөдөр, маргааш тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.
 
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдэгдэж байсан.
 
Гаднын улсад амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. 

Гаднын улсад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188