
Одоо намынхаа хазайсан тооныг мөрлөн өргөж Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихээр цэх зогсч буй. Үнэндээ өнөөдөр С.Эрдэнийн “атаман” бөгөөд гөжүүд зан, үнэний төлөө муухай ааш гаргаад ч хамаагүй хэрүүл хэлцэл хийж, эрсэдлийг үл харгалзан хэнтэй ч гэсэн барилцаж авч халз үзэлцдэг чанар л Монголын ардчиллыг энэ хэмжээнд байлгаж, Ардчилсан намыг ч гэсэн өнөө хүртэл авч явж ирсэн гэдэгтэй хэн ч маргахын аргагүй. С.Эрдэнийн энэ тэмцэл бол мөн чанартаа дарангуйллын эсрэг ардчиллын төлөөх тэмцэл юм. У.Черчилл “Дайны болон дарангуйллын ард түмний гэр бүлийг сүйрүүлдэг хоёр том аюул бий. Дайны аюул, дарангуйллын аюулыг арилгах юм бол шинжлэх ухаан, хамтын ажиллагаа ойрын жилүүдэд дэлхийд ирэх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэж хэлсэн байдаг.
С.Эрдэнийн зорьж зүтгэж яваа үйл хэргийн мөн чанар, үнэт зүйл нь энэ. Ийм эрхэм зорилготой учраас С.Эрдэнэ Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч, ард түмнийхээ эв нэгдлийг зангидагч байж чадна. Түүний энэ үнэт зүйл, эрхэм зорилгын тухайд Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс тодорхой харагдана. Тэрээр гурван нэр дэвшигчийг харьцуулж хэлэхдээ “У.Хүрэлсүх бол хаан болоогүй байхдаа хаан болчихсон хүн. Д.Энхбат бол торгонд боосон ханхүү. С.Эрдэнэ бол 1990 оноос хаадтай тэмцэж ирсэн, одоо ч тэмцэж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, ардчиллын үнэт зүйлийг тээж яваа, дарангуйллын эсрэг тэмцэж яваа тэмцэгч шүү” хэмээн түүнийг тодорхойлжээ.

| Ардчиллын “БАТ ЦАЙЗ” Содномзундуйн Эрдэнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |